x

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг “Тахидаг дэл” хэмээх газар энэ сарын 16, 17-ны өдөр боллоо. Завилан суусан бурхны дүртэй Суварга хайрхан уулыг нутгийн иргэд “Уулсын хаан”, “Цагаан өвгөн уул”, “Их цагаан уул” хэмээн хүндэтгэн нэрлэж, жил бүр тахиж шүтэж иржээ. Харин  2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон бөгөөд 2009, 2014 онуудад тус тус тахисан түүхтэй.

Гурав дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Архангай аймгийнхан төдийгүй Суварга хайрхан уулаас эхтэй олон голын дагуу нутагладаг зэргэлдээх аймаг, сумдын ард зон зорин иржээ.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг зочид төлөөлөгчид тэргүүлэн уул хайрхан даа залбирч, ерөөл тавилаа.

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй ажээ.

Тахилга эрийн гурван наадмаар үргэлжилж, улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлэв.

Мөн азарга, их насны морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Батцэнгэл сумын уяач Н.Цогтгэрэлийн зээрд түрүүлж, их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач Н.Баасангийн хээр торгон жолоогоо өргүүлсэн юм.

Суварга хайрхан уул нь Алтай таван Богд, Алтан хөхий хайрхан, Алтан овоо, Богд Хан-Уул, Бурхан Халдун, Говь гурван сайхан, Хан хөхий хайрхан, Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгат арван уулсын нэг юм. 

















iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 46 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 50 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 51 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 19 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 21 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 25 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 29 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 37 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 40 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 52 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 4 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 8 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 9 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 46 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 46 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 59 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 0 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 5 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top