x

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “Айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 22 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй атлаа цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас өөрийн гэсэн байраа барьж чадахгүй “Монгол тэмүүлэл” хэмээх хувийн сургуулийн нэг, хоёрдугаар давхарт, бусдын байранд хичээллэдэг байв. Тус сургуулийн хувьд Дүнжингарав худалдааны төвийн  урд байрладаг бол Хотын даргын шийдвэрлэсэн 133 дугаар сургуулийн шинэ байр барих газрын хувьд "Монгол тэмүүлэл" сургуулийн замын чанх хойно, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлалтай юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Хотын захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны төлөөлөгчид дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Энэ үеэр хотын захирагч “Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт хэрээс хэтэрсэн. Хүүхдийн сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй хэрнээ зарим хувь хүн, аж ахуйн нэгж хотын төвд хэдэн арван га-гаар нь газар авчихаад, ашиглахгүй явдаг тохиолдол ч байна. Тиймээс олон нийтийн, хүүхдийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагынх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдэд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай албан бичгийг хүргүүлсэн. Бид боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тул удахгүй 133 дугаар сургуулийг шинэ барилгаа барих газартай болгож өгнө” гэж байсан юм.

Тэгвэл Хотын захирагч С.Амарсайхан 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 2000-аад хүүхэд болон нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 45 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 49 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 50 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 18 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 20 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 24 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 28 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 36 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 39 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 51 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 3 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 7 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 8 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 45 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 46 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 58 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 0 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 3 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 4 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top