x

У.Хүрэлсүх, С.Амарсайхан нар "Тавантолгой түлш" ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа.

Ерөнхий сайдыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд болон үйлдвэрийн ажилчид угтан авч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр түлшний үйлдвэрийн зарим шугамууд ашиглалтад орж байна. Наадмын өмнө үлдсэн шугамууд ашиглалтад орсноор нийт найман шугамаар үйлдвэрлэлээ явуулах боломж нээгдэнэ. Ингээд энд үйлдвэрлэсэн түлшээ бүрэн хэмжээнд ашиглаж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 40-50 хувиар багасна гэж тооцоолж байна. Засгийн газраас шаардлагатай бүх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Одоо түлшийг ард иргэддээ хүргэх асуудлыг нийслэл хот хариуцаж, бүх шатандаа хариуцлагатай зохион байгуулах учиртай. Засгийн газраас БОАЖЯ туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана” хэмээн онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн. Нийтдээ 640 түгээлтийн цэгүүдийг дүүрэг, хороодод байгуулахаар ажиллаж байна. Найм, есдүгээр сардаа багтаад бүх түгээх цэгүүдээ бэлэн болгоно. Хамгийн чухал асуудал бол бүх дүүрэг, хороодод хүргэх түгээлтийг зохион байгуулах ажил юм. Тээвэрлэлт хийж, борлуулах цэгүүдэд хүргэхэд шаардлагатай бүх хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, эрсдэлийг тооцоолж ажиллана. Мөн сайжруулсан шахмал түлшийг худалдах үнийг өндөр тогтоохгүй, түүхий нүүрстэй ойролцоо буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгт багтаан барих тал дээр анхаарч байна. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад зөвхөн нийслэл хот төдийгүй ард иргэд өөрсдөө санаачилгатай, идэвхтэй оролцох ёстой” хэмээлээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Сайжруулсан шахмал түлшний чанар, агаарт үзүүлэх үр дүн” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн олон удаагийн туршилт судалгаа явуулсны үр дүнд шахмал түлшний олон улсын стандартын үзүүлэлтийг бүрэн хангасан орц, жорыг гарган үйлдвэрлэлээ явуулж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломж бүрдэнэ гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан Ерөнхий сайдад хүргэсэн танилцуулгадаа онцлов.

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Савласан болон задгайгаар үйлдвэрлэсэн нийтдээ 100 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш байна. Үйлдвэрийн шугамуудыг өргөтгөснөөр энэ тоо нэмэгдэнэ. Өнөөдөр хоёр шугам шинээр нээснээр өдөрт 2000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэж байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 49 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 53 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 54 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 22 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 24 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 28 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 32 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 40 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 43 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 55 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 7 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 11 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 12 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 48 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 49 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 2 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 3 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 8 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top