x

Улаанбаатарт Олон улсын эрчим хүчний сүлжээний төв байгуулагдана

“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцлоо.

ШУА-ийн ОУХХ-гийн зөвлөх судлаач, доктор Д.Золбоо "Азийн бүс нутгийн байгууллагын үйл ажиллагаан дахь Монгол улсын үүрэг оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ хурлыг зохион байгууллаа. 2017 оноос эхэлсэн энэ онд дуусч төслийн хүрээнд хамтарч ажилласан байгууллагуудын судалгааны дүнг нэгтгэж, тайлан болгон олон нийт, бодлого боловсруулагчдад хүргэхэд өнөөдрийн хурлын зорилго оршино” гэж байлаа.

Энэ үеэр  "Нэг бүс - нэг зам" олон улсын төсөл боловсруулахад: Хятад, Орос, Монгол улс, “Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор”, “Даяаршил дахь Хятад, Япон, Солонгосын бүс нутгийн хамтын ажиллагаа ба засаглал", “Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжил”, ”Хятадын Торгоны Замын эдийн засгийн бүсийг судлах нь: Бүс, ба Зам санаачлагын хүрээнд Монгол, Казахстаныгхарьцуулах нь”, “Бүс нутгийн интеграци дахь Хятад, Монголын харилцааны шинэ хөгжил” зэрэг 10-аад илтгэлийг гурван орны эрдэмтэд хэлэлцлээ.  

“Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх судлаач, доктор Ж.Баясахаас зарим зүйлийг тодруулав.

Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юу?” гэсэн асуултанд тэрээр, “Яг үнэндээ 34 төсөл, хөтөлбөрөөс цаасан дээрх нь их байгаа. Энэ талаар сая харин манай улсын Ерөнхийлөгч Бишкек хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний тавь дахь удаагийн уулзалт дээр хөндөж, манай талаас байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар тавих, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулах зэрэг тодорхой саналуудыг тавилаа” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн, “Ер нь бол гурван улсын Эдийн засгийн коридорын төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г хийсэн, бэлэн байгаа. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал сонирхолтой байгаа. Харин БНХАУ-ын хувьд дотоод нөхцөл байдлаасаа болоод сонирхолоо хараахан илэрхийлээгүй байгаа. Байгалийн хий дамжуулах хоолойн хувьд БНХАУ-ын тал судалж үзье гэдгээ сая мэдэгдсэн.

Эрчим хүчний супер сүлжээ байгуулахын хувьд манай улсад эрчим хүчний нөөц их. Азийн орнуудаас хөрөнгө оруулж хамтран ажиллахаа БНСУ-аас эхлээд илэрхийлээд байна. Ирэх онд Улаанбаатарт Олон улсын эрчим хүчний сүлжээний төв байгуулахаар болоод байгаа. Иймэрхүү тодорхой саналууд тавигдаад байна. Тиймээс манай улсын хувьд одоо хурдны автозамаа хурдан тавьж сайжруулан төмөр замын шинэчлэлээ мөн яаралтай хийж, дэд бүтцийн ажилдаа анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 48 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 52 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 53 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 21 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 23 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 27 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 31 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 39 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 42 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 54 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 6 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 10 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 11 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 48 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 48 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 1 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 2 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 6 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 7 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top