x

Замын Үүд Эрээний спортын наадам хоёр сар үргэлжилнэ

ӨМӨЗО-ны Эрээн хотын үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн дээлтэй, нас, насны хүмүүс цугласан нь ихэд сонирхолтой. Нум, сумаа агссан халх сурчид угаасаа дээлний өнгө, малгайн хэвээр андашгүй. Тэдэнтэй зэрэгцээд толгойдоо гял цял шигтгээтэй  гоёл агссан бүсгүйчүүд, хажууд нь өнгө ижил дан цамц, сиймгэр өмдтэй бүсгүйчүүд, нүд, шүд нь гялалзах охид, энгийн даруу спорт хувцастай залуус гээп сонирхолтой зураг энд харагдана. Яагаад гэвэл энд найман төрлийн спортын наадам тав дахь жилдээ болж буй. Сагсан бөмбөг, волейбол, сур харваа, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг гэх мэт найман төрлөөр болж буй энэ тэмцээн хаа, хаанаа өгөөжтэй.

Харин энэ удаад өнгө өнгийн сонирхолтой сэтгэгдэл төрсөн тухайгаа энд өгүүлмээр санагдсанаа сийрүүлмүү.

Бид улс хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай ажиллагааны талаар зөндөө л ярьж, бичдэг. Гэтэл яг найрсаг хамтын ажиллагаа хийгээд өрсөлдөөн гэдэг спорт дээр л харагддаг гэнэм. Тэд хоорондоо өрсөлдөж, хүчээ үздэг, одоогийн хэллэгээр бүр эмордог. Гэхдээ тэмцээн дуусаад гар барин салдаг, өөртэйгээ ана мана үзэлцсэн өрсөлдөгчөө хүндлэн, магадгүй яльгүй алдаа гаргасандаа уучлал гуйдаг. Тэр хэрээр ямар ч дипломат харилцаа, санамж бичиггүйгээр бие биеэ илүү сайн ойлголцдог. 

Яг ийм сэтгэгдэл төрүүлсэн тоглолт Монгол Улсын Дорноговь аймгийнхан болон ӨМӨЗО-ны Эрээн хотын Их сургуулийнхны хооронд болсон волейболын тэмцээн байлаа. Манайхан /мэдээж Дорноговийнхон/ хүч илүү. Тэдний хэтэрхий хүчтэй бөмбөгийг тосч авахын оронд бараг зугатсан нь дээр. Эрээний их сургуулийнхан уртай. Бахархмаар нь энэ багийн хамгийн гол тоглогч Ундрах, түүний холбогч хөөрхөн охин Монгол. Бас сонирхолтой нь, энэ багт нь орос охин, өвөрмонгол ,ар халх, хятад хүү охид эн тэнцүү, гар нийлэн тоглож,  Ар Монголоос ирсэн дасгалжуулагч удирдаж байсан нь бахархалтай. Өмнө тоглосон Замын-Үүдийн багийнхан ч гэсэн бас их мундаг амжилттай тоглосон. Эн тэнцүү, эсвэл дутуу  тоглосон тэд хэн хэнийхээ алдаа, оноог мэдэж байгаа, бас дараа яаж тоглохоо мэдэж байгаа. Ер нь бол монголчууд сагс, волейбол гэх мэтэд өмнө нь хувь илүү байсан,  тэр хэрээр ч Эрээний андууд жил ирэх тусам сайжирсаар байгаа, хийн дасгал зэрэгт монголчууд бас тэднээс суралцаад бас л амжилт гаргаж байгаа гэж тэмцээний туршлагатай оролцогчид ярьж байв.

 Аливаа арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар илүү сайжирч бас хөгжиж байдаг. Тэр хэрээр ч энэ тэмцээн улам чамбайран, хоёр талынхнаа спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал, энэ жилээс тэмцээн улам өргөжин Дорноговь аймгаас баг тамирчид оролцож буй. Цаашдаа Дорноговийн бусад сумдаас багуудаа оролцуулах бодолтой байгаа. Мөн зарим тэмцээнийг Замын-Үүдэд зохион байгуулах юм байна. Ийн найман төрлийн тэмцээн наймдугаар сарыг хүртэл үргэлжлэн зохиогдох юм. Тэр хэрээр ч Эрээн, Замын-Үүдийнхэн эрч хүчтэй, ажил ихтэй байх бололтой. Эрээнийхний хувьд энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгөн ажилладаг аж.  Тус хотын Радио, телевизийн сэтгүүлч Б.Заяа энэхүү тэмцээнд маш эртнээс төлөвлөгөө гарган бэлтгэдэг гэж танилцуулж байсан.

Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын Эрээн хот байнгын оршин суугч  60 гаруй мянган хүнтэй. Монгол БНХАУ-ын хилийн боомт хотын хувьд дайран гарах хөдөлгөөн их. Монголчуудын хувьд Эрээн гэдэг хотыг мэдэхгүй хүн бараг үгүй. Хэтрүүлсхийн хэлэхэд ирж үзээгүй хүн ч цөөн. Тэр хэрээрээ бие биеэ сайн мэддэг. Эрчимтэй хөгжиж байгаа Эрээн хотынхноос авах сурах зүйл их. Монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжихэд хамгийн түрүүнд гадаад хилийн харилцах гол суваг болсон. Эндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ голчлон татддаг байсан. Өдгөө ч мөн худалдааны гол суваг хэвээр. Олон жилийн турш харилцаж ирсний хувьд Замын-Үүдийнхэн болон Эрээнийхэн бие биеэ сайн мэднэ. Ёстой жинхэнэ ах дүүгийн харилцаатай. Эрээн хотод манай консул байнга байрлан ажилладаг.

Улаанбаатараас очсон манай сэтгүүлчдийн багийг найрсгаар хүлээн авч, газарчлан тусалсан сэтгүүлч Заяа биднийг хотынхоо радио, телевиз, сонины хороотой танилцуулсан юм. Эднийх Хятадад одоо мөрдөж байгаа сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллаж байгаа. Ерөөсөө сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллах нь илүү үр дүнтэй. Манайд ч гэсэн компаниуд ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа билээ. Эдний телевизийн хувьд бүтэн эфир явуулдаг 40 орчим хүн ажилладаг. Мөн крилл бичгээр “Эрээний мэдээ” сонин эрхлэн гаргадаг. Хэдийгээр сүүлийн үед цахим сайт болон ТВ давамгайлах болсон ч уламжлалт сонин болон радио нөлөөтэй хэвээр. Эднийх цаасан хэвлэл болон радиодоо ач холбогдол өгдөг юм байна. Хөрш Замын-Үүд ч бас ТВ,FM радиотой. Замын-Үүдийн телевизийн сэтгүүлч бүсгүй Ундрам мөн манай багтай хамтран ажилласан юм. Тэрээр таван удаагийн тэмцээнийг бүгдийг сурвалжилсан туршлагатай бүсгүй аж.

Биднийг явсан зориогоо биелүүлэн нийслэл хотын зүг хөлгийн жолоо залахад Эрээн хотод тэмцээн үргэлжилсээр байсан. Тэмцээн ийнхүү хоёр сар үргэлжлэх юм. Тийм болохоор тэмцээнд нь амжилт хүсье, Замын-Үүд болон Эрээн, Дорноговийн тамирчдадаа.

Мөн биднийг найрсаг дотноор хүлээн авч, мэдээлэл дамжуулах боломжоор хангасан та бүхэндээ баярлалаа.  

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 46 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 50 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 51 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 19 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 21 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 25 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 29 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 37 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 40 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 52 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 4 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 8 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 9 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 46 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 47 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 59 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 1 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 5 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top