x

Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг Цагдаагийн байгууллага яагаад нууцлав

Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна.

Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцүүлэг зохион байгуулж чадсан. Гэвч энэ хуралд оролцсон цагдаагийн байгууллагын төлөөлөгчид:

Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2018 оны 9 сард Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны 3 сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны хэлтсийн албан хаагчид ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. СЗХ-ноос мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт хүмүүсээс мэдүүлэг аваад, анх хэлсэнээс хойш хэдий хэмжээний мөнгө хадгалуулсан, явц дундаа хичнээн төгрөгийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл хэд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй битгий мэдээлэл өгөөч хэмээн мэдэгдсэн байдаг.

Үүнээс өөр мэдээлэл өгөөгүй Цагдаагийн байгууллага хохирогчдоос мэдүүлэг авч байгаа гэх боловч, хууль сахиулах байгууллагын мөрдөгчид албан ёсны мэдүүлэг авах биш эвлрүүлэн зуучлагч байгууллага, зуучлалын үүрэг гүйцэтгэгч шинжтэй ажиллаж байгаад хохирогчид гайхширч байна.

Арван сая төгрөгөө хадгалуулсан иргэний хадгалж 26 сая төгрөг болж өссөн тоон баримт байвал мөрдөн байцаагчид хохирогчид 26 саяыг биш, анх хадгаламжид оруулсан 10 саяыг гаргуулж өгөөд хохиролгүй гэсэн бичиг үлдээх, ийм гайхалтай санал санаачлагыг “тулган шаардаж” байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хоршооны дампуурал ердөө энэ хавар өндийж байгаа юм биш. 2000 оны дундуур  “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирч байв.

Цагдаагийн байгууллага ийм олон ХЗХ дампуурсан түүхийг шалган, хэргийг шийдэх тал дээр ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ тухайн үед шалгаж байсан ХЗХ-дийн 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй гэсэн маргаан одоо ч тасраагүй байгаа.

Цагдаагийн мөрдөгчид яагаад мөрдөн шалгах ажлаа хийхгүй, зуучлагч болчихов. ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөрдөгчдийнхөө эрхэлж буй зуучлагчийн шинэ үйлчилгээг ингэхэд мэдэж байгаа болов уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 45 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 49 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 50 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 18 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 20 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 24 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 28 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 36 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 39 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 51 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 3 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 7 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 8 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 44 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 45 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 58 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 10 цаг 59 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 3 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 4 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top