x

Японд ажиллаж, амьдрах сонирхолтой залуусыг аравдугаар сард сонгон шалгаруулна

Япон улс Монгол Улсаас хоёр салбарт ажиллах хүч авахаар болсон бөгөөд шалгалтыг аравдугаар сард явуулхаар төлөвлөжээ. Энэ талаар Япон улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хурлын үеэр Мицүко Шино доорх мэдээллийг өглөө.

Япон улс 14 салбарт гадаад ажиллах хүч авахаа илэрхийлээд байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улстай ур чадвартай ажилтны Японд суух зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан байна.

Мицүко Шино “Японы компани, байгууллагуудаас энэ салбарт Монголоос ажиллах хүч авмаар байна гэсэн хүсэлт, саналд үндэслэн ажиллах хүч авна. Одоогийн байдлаар хоёр салбарт ажиллах хүч авмаар байна гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу япон хэл болон мэргэжлийн ур чадварын шалгалтыг авна. Энэ жилээс эхэлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд есөн улсаас ур чадвартай ажиллах хүч авна. Монгол улсын хувьд энэ оны аравдугаар сараас эхний шалгалтаа авахаар төлөвлөсөн. Хэлний шалгалт нь JLPT шалгалтын N4 буюу ахисан анхан шатнаас дээш байхаар заасан. Мөн шинэ хэлбэрийн шалгалтыг ч өгч болох юм. Ирэх оноос шалгалтын тоог нэмээд явах байх. Ажилтан авах хүсэлтэй байгаа тоо болон тэнцсэн иргэдийн тоог дүйцэх тохиолдолд улам нарийвчлаад явна” гэжээ.

Япон хэлний шалгалтын хувьд сурахаар явж буй хүмүүсийн өгдөг шалгалт учраас дүрэм түлхүү орсон байдаг. Харин ажиллаж амьдрахад шаардлагатай түвшинд ойлголцох хэмжээний чадвартай байхад үндэслэн шинэ төрлийн шалгалтыг авахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 44 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 48 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 49 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 17 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 19 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 23 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 27 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 35 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 38 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 50 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 2 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 6 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 7 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 44 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 44 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 57 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 10 цаг 58 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 2 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 3 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top