x

“Ланд крузер 200” машин замын хажуу руу унаж таван хүн газар дээрээ нас баржээ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар зам тээврийн ноцтой осл гарч, улмаар таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал сумын төвөөс зүүн зүгт 16 км замд Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 18:25 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байжээ.

Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, таван настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зам, даваа гүвээ усанд автаж, эвдэрсэн. Иймд зорчигч та бүхэн орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.98)
    Holiin zamd gerlee tohiruulah heregtei, huduuniihun gerel shiljuulj mededgui yum
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.91.34)
    Харин зарим хүмүүс арай дэндүү явах юм, үзэгдэх орчин хангалтгүй байхад машин гүйцэж түрүүлэх, өмнөөс нь машин ойрхон ирж байхад гүйцэж түрүүлэх гэх мэт. Тухайн үед яаж ийгээд зүгээр гарч чадсан ч нөгөө машиных нь хүмүүс хичнээн их хараал урсгаж нэрвтдэгийг мэдэх болов уу? Олон хавар нэгэндээ гэж...
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.187)
    Бурхан мнээ хурдаа тохируулаагүй явждээ..Умманибадмехум...
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 49 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 53 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 54 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 22 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 24 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 28 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 32 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 40 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 43 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 55 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 7 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 11 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 12 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 49 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 50 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 2 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 4 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 9 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top