Өчигдөр буюу зургадугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш 16.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүр орчимд түр зуурын хүчтэй бороо орж, үер буусан байна. Борооны улмаас Сэлбэ гол үерлэж, үүнээс хойш хоёр цагийн дараа буюу 19.25 цагт Онцгой байдлын албанд "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч ажиллаж, хаяг тодорхойгүй иргэн Ц (53 настай, эрэгтэй)-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.



