x

Зэвсэгт хүчин эх орны манаа болохоос хөлсний хөдөлмөр эрхлэгч биш

Хоёрхон хоног орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган гол, Увс нуурын савын Хархираа гол, мөн Хэнтий нуруунаас эх авсан Туул голын түвшин хоногт 90 см хүртэл нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсан (Лүн сумын орчимд) тухай өчигдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр болсон тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Мөн хот суурин газруудад үерийн аюулаас сэргийлэхийн тулд далангийн ус зайлуулах хоолойг чөлөөлөхийг орон нутгийн удирдлагуудад сануулжээ. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн зам усанд автаж, үерийн улмаас замын байгууламжууд эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшаас хамгаалах зорилгоор замын хөдөлгөөнийг хаах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарлаа.

Өчигдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үеийн улмаас усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилыг ОБЕГ-аас зохион байгуулсан авч дөрвөн настай охиныг аварч чадсангүй. ОБЕГ-аас ирүүлсэн мэдээнээс үзвэл охин Улаанаатар-Лүнгийн чиглэлд автомашинаар зорчиж явсан бөгөөд автозамын зорчих хэсэг усанд автсан тухай дуудлага иржээ. Дуудлагаар аймгийн онцгой байдлын даргаар ахлуулсан 20 аврагч ажилласан боловч охины цогцсыг л олжээ.

Энэ бол гамшиг. Ийм хэмжээний гамшигтай Онцгой байдлын алба дангаараа тэмцэх боломжгүй. Тэр тусмаа аймгийн онцгой байдлын хэлтсийн бүх бие бүрэлдэхүүн 20 аврагч л байгаа. Улс орон бүхэлдээ үерийн аюултай бүс болчихоод байхад Онцгой байдлын албыг бүхэлд нь дайчлаад ч гамшгаас хамгаалах боломжгүй болж мэдэх л юм. Ийм үед л хэрэглэх гэж улс оронд зэвсэгт хүчин байдаг. Гамшгийн хэмжээ, хор уршиг цаашид ч нэмэгдэж болзошгүй тухай анхааруулсаар байна. Цэргийг нэг өдөр хэрэглэхийн тулд мянган өдөр тэжээдэг гэдэг байх аа. Эх орны хаана ч гал, усны гашуун зовлон гарахад иргэдтэйгээ хамт байх ёстой. Харин манай зэвсэгт хүчин хаана байна вэ?

Хамгийн сүүлд авсан мэдээллээр “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтад оролцож байгаа тухай мэдээлэгдсэн. Үүнээс ердөө долоо хоногийн өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах тухай Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлиг гарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээ зарласан. Ингээд улсыг батлан хамгаалах ёстой зэвсэгт хүчин маань хөлсний хөдөлмөрчин анги болчихлоо. Энэ тэгээд зэвсэгт хүчний чиг үүрэг мөн үү?

Үндсэн хуулийн 11-р зүйлд “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно” гэсэн байна. Зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн. Зэвсэгт хүчин нь гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Харин манай зэвсэгт хүчин хаахна явна вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.212.118.195)
    Жил болгон шахуу л болдог үерийн замаас айл, суурингаа зайлуулах нь орон нутаг иргэд- тэйгээ хийх ажил ш дээ!!!. Бас үер борооны усыг тогтоож үлдэх том жижиг "бор нуур"-уудыг зардал багатай хийж усыг нь ашиглах хэрэгтэйш дээ!. Ядахдаа л мал , ан амьтны амны устай бн биз дээ!!!. Цэрэг , онцгой байдалд хамаг юмаа лаахайдаж суухаар ажилгүйчүүдээ дайчил!. Бас архичидаа цуглуулж албадан хийлгэж хөлсийг нь гаргавал яасийндээ?! архичи
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (64.119.27.31)
    Цэрэг эрс бүтээн байгуулалтанд оролцож улсын чухал обьектууд, үйлдвэр заводын барилга байгууламж, зам гүүр барьж байсан уламжлалтай. Харин ардчилалаас хойш зогсонги болж байсныг Х.Баттулга ерѳнхийлѳгч болоод сэргээж байгаа нь бахархалтай. Бат -Үүл л их хорсоод байгаа юм. түүний хэлсэн шиг болохгүй ш дээ. Эр хүний бие яг ѳсѳх насан дээрээ ѳсч, ухаан санаа нь хѳдѳлмѳрлѳсний үр дүнд хатууждаг юм даа!
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Uranchimeg (66.181.161.51)
    Sain bna uu?Tsaash ni ulamjilan ogoochee Tow aimag lvn sumiin veriig nvdeeree harsan.Ter jaahan ohiniig haij bsan haramsaltai hereg boljee..Ontsgoi baidaliinhan hicheesen shvv.Ver usnii dalan ch um uu zamaa bas bodoltoi hiimeer umaa.Veriin usiig zailuulah ajiliig zow hiimeer umaa.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.81)
    q
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Erka (103.11.192.133)
    Бас нэг шантаач уу. Тэнд хэсэг цэргүүд бүтээн байгуулалт, олон улсын сургуульлалтанд оролцож байгаа. Бусад нь анги нэгтгэлдээ үүргээ гүйцэтгээд л байж байгаашдээ. Бүгд л хүрз бариад, хээрийн сургуульд явсан юм шиг хачин юм бичихийн.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 50 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 54 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 55 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 23 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 25 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 29 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 33 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 41 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 44 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 56 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 8 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 12 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 13 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 50 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 51 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 3 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 4 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 8 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 9 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top