x

Үерийн улмаас алга болсон дөрвөн настай охины цогцсыг олжээ

Өчигдөр буюу зургадугаар  сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд  үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогдсон  дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж,  Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн автозамын зорчих хэсэг усанд автаж, Баянхангай сумын харьяат, 4 настай Ц охин сураггүй болсон дуудлагаар (2019.06.15-ны өдрийн 17.30 цаг) аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн баг охины цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүссэн тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Өчигдөр орой 21.52 цагт Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-ын гэр усанд автаж, 8 хүн (5 том хүн, 3 хүүхэд) усанд боогдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.

 Говь-Алтай аймгийн Тайшир суманд зургадугаар сарын 15-ны өдрийн 22.40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 5 иргэн (2 том хүн, 3 хүүхэд) усанд боогдсон гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 46 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 50 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 51 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 19 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 21 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 25 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 29 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 37 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 40 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 52 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 4 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 8 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 9 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 46 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 47 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цаг 59 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 1 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 6 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top