x

"Амьдрал бэлэглэгч цусны донорууд"-ын өдрөөр 1000 донорын чуулган боллоо

2005 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч “Цусны доноруудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жилийн доноруудын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1000 доноруудын чуулган зохион байгууллаа. 

Цусны доноруудын үндэсний өдрийг нээж МУЕТ-ын газрын дэд дарга Г.Байгалмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж, мэндчилгээ дэвшүүлэв.

Илгээлтэд: 

Цусны донорын Үндэсний чуулганд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа үе үеийн цусны донорууд, цусны албаны эмч, мэргэжилтэн, цусны аюулгүй байдлыг хангахад хамтран ажилладаг байгууллага, хамт олон бүхэнд Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Өнөө жил Цусны донорын Дэлхийн өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, Хаана ч” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдалтын хүрэх түвшнийг тодорхойлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг гишүүн орнууддаа зөвлөсөн.

Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх үндсэн хуулиар олгогдсон билээ. Манай улс “Донорын тухай” хуулийг 2000 онд баталж, 2012, 2017 онд эд, эрхтний донорын асуудлыг нэмэн шинэчлэн найруулж, өргөжүүлэн хэрэгжүүлж байгаа нь донорын асуудлыг хуулиар зохицуулсан цөөн улсын тоонд багтдаг юм. Мөн Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг батлан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлж байна.

Монгол орны газар зүй, тусламж, үйлчилгээний онцлогт тохирсон цусны албыг хөгжүүлэн, сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоог бүрдүүлж, техник технологийн шинэчлэлийг үндэсний хэмжээнд хийж, эмнэлгийн лаборатори, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, чанарын менежментийн тогтолцооны  стандартуудыг нэвтрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас цусны аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн актуудыг байнга шинэчлэн боловсронгуй болгож, үйл ажиллагаанд шаардлагатай бүх нөөцийг бүрдүүлэн, энэ амжилтыг тасралтгүй ахиулах, хөгжлийн хурдацтай ямагт хөл нийлүүлэх бодлого баримталж, дэмжин ажиллах хэрэгтэй.

Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Цусаа тогтмол хугацаанд бэлэглэгч байнгын донорын тоо жил бүр нэмэгдэж, ард иргэдийн дунд цусаа бэлэглэх, бусдад амьдрал хайрлах хүсэл сонирхол өсөж байгаа хэдий ч цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өдөр бүр цуглуулснаар хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрддэг ажээ.

Иймд цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг байнга сайжруулан хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нийт ард иргэддээ хандан дараах уриалгыг гаргаж байна.

Таны бэлэглэсэн дусал цус бусдад амьдрал бэлэглэнэ гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр иргэн бүр донорын үйлсэд нэгдэж, сайн дураараа цусаа бэлэглэхийг уриалж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүн, эрүүл иргэн бүр энэ ажлыг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэж, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг хүсье.

Түүнчлэн энэ ажилд тэргүүн эгнээнд хошуучлан оролцож ирсэн манай залуус, залуучуудын байгууллага, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань цаашид ч улам идэвх санаачилга, эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлсийн эзэд Монгол Улсын үе үеийн цусны донорууд Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхийн дашрамд цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд идэвхийлэн оролцохыг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 48 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 52 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 53 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 21 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 23 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 27 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 31 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 39 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 42 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 54 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 6 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 10 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 11 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 48 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 49 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 1 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 3 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 6 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 8 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top