x

"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургуулилалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургуулилалт өнөөдөр (2019.06.14) эхэллээ.

Дадлага, сургуулилалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтад оролцогчид дадлага, сургуулилалт хийх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр дадлага, сургуулилалтыг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ. Мөн "Сүүлийн таван жил Шүүхийн ерөнхий зөвлөлд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, өрөөнд нь болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах ажлыг эхэлсэн” гэсэн юм. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, Яллагдагчийг хуяглан хүргэх, Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаагаа оролцогчдод танилцууллаа. Мөн цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээр хангах ажлыг Аймаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Дадлага, сургуулилтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг шүүхийн байгууллагын тогтолцоо, өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүний дараа шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага улсын хэмжээнд ханган ажиллаж байгаа талаар, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, шүүх хуралдааны дэг журам сахиулах болон яллагдагчийг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх чиглэлээр шүүхийн тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар нийслэл дэх шүүхийн тамгын газрын дарга нар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой санал солилцов.

Сургалтад оролцогчид шүүхийн байранд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж ярилцсан юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа алба хаагчид сургалтын үеэр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хэв журам, харуул хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцана.

Харин Бямба гарагт сургалтад оролцогчид Аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилалт хийх юм гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 10 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 9 цаг 14 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 9 цаг 15 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 9 цаг 43 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 9 цаг 45 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 9 цаг 49 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 9 цаг 53 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 10 цаг 1 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 10 цаг 4 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 10 цаг 16 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 10 цаг 28 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 10 цаг 32 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 10 цаг 33 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 12 цаг 9 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 12 цаг 10 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 23 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 12 цаг 24 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 12 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 12 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 12 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top