x

Шадар сайд ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авч уулзлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.04.25) хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн үе үеийн төгсөгчид манай цэргийн удирдлагад албаа амжилттай хааж, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгааг онцлов.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал хурандаа генерал В.Б.Зарудницкий Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу багш, эрдэмтдээ солилцож, цэргийн сургалт, судалгааны туршлагаа хуваалцаж байхаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшинд мэдэгдлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, үүний дотор цэргийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ. 2019 онд бид Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зөвлөлтийн, Оросын нөхөдтэйгөө тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ ялалтын ойг угтаж бид түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүхэн болон баримтат кино, ном, зургийн цомог гаргахад танай судлаачдыг оролцохыг хүсье” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 10 цаг 56 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 10 цаг 58 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 10 цаг 59 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 1 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 2 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 3 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 5 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 7 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 7 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 8 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 13 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 14 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 15 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 17 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 50 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 13 цаг 54 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 24 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top