x

Ерөнхий сайд кино урлагийн салбарынхантай уулзав

Монголын урлаг, соёлыг дэлхийд таниулах, үр хойчдоо өвлөн үлдээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх урлагийг нэгтгэсэн “Кино урлаг”-ийн салбар түүчээлэн ажиллах гол салбар юм.

Монголд кино урлагийн салбар анх шинээр үүсэн бий болж багагүй хугацаанд хөгжингүй тогтолцоог бий болгож чадсан боловч сүүлийн 20 орчим жилд дэлхийн түвшинд ойртуулах хэрэгцээ шаардлага ихээр бий болсон байна. Үүний тулд кино урлагийг бүтээгч, түгээгч, хөрөнгө оруулагч гээд тал бүрээс хамтран ажиллаж байдаг салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн боловсруулалт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилгоор өнөөдрийн уулзалт боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын их хуралд өргөн бариад байна.

Өнөөдрийн уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшний найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцлаа.

Кино бүтээгч уран бүтээлчдийн төлөөллөөс кино салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна инженер, техникийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд суралцуулан бэлтгэх, оюуны өмчид халдсан этгээдэд үзүүлэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин болон салбарын удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгох санал хэлэв.

Кино бүтээгчдийг давтан сургах, тэдгээрийн түүх соёл, зан заншил гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулахад үнэт зүйлээ кодлож, хамтарсан кино хийх дэд бүтцийг бий болгох зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэйг уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгалаа.

Дээрх цогц арга хэмжээг авахын тулд кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдсэн юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 10 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 9 цаг 14 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 9 цаг 15 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 9 цаг 43 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 9 цаг 45 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 9 цаг 49 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 9 цаг 53 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 10 цаг 1 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 10 цаг 4 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 10 цаг 16 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 10 цаг 28 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 10 цаг 32 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 10 цаг 33 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 12 цаг 10 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 12 цаг 11 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 23 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 12 цаг 24 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 12 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 12 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 12 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top