x

Хөрсний шинжилгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд гэр  хорооллын хөрсний бохирдлыг бууруулах гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодисыг иргэдэд ойртуулах ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор 2017 оноос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Шинжлэх ухааны Академийн “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран хөрсний бохирдол ихтэй байж болзошгүй 16 хорооны 50 цэг болон Туул голын ай савд хөрсний дээжийн судалгааг хийн ариутгал халдваргүйжуулалтын ажлыг нийслэлийн 9 дүүргээс анх удаа зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.  
 
Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч, иргэд, ариутгалын бодис, бохир задалдаг амьд бактер худалдаалах аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.     
 
Энэхүү хэлэлцүүлэгээр гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир задалдаг амьд бактер буюу зориулалтын бодис үйлдвэрлэдэг, импортолдог хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, гэр хорооллын дэлгүүрүүдээр амьд бактери бодис худалдаалах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  
 
Энэ чиглэлийн бодис импортлодог, дотоодод үйлдвэрлэдэг амьд бактерийг бий болгодог, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллан санал болгосон бүтээгдэхүүнүүдийг дүүргийн гэр хорооллын 13 дэлгүүрээр эхний ээлжинд худалдаалж эхлэх юм. 
 
Ингэснээр дээрх бодис, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг, худалдаалдаг, импортолдог мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласанаар иргэд, айл өрх өөрсдөө хүссэн үедээ тодорхой хугацаа давтамжтайгаар өөрсдийн нүхэн жорлонгоо хянаж тогтмол хуваарийн дагуу хийж байх боломж нээгдэж байгаа юм. 
 
Түүнчлэн хөрсний бохирдлыг саармагжуулах, багасгахын тулд биологийн бактерийг ашиглах нь хамгийн үр дүнтэй ашигтай бичил биетэний технологи гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс хэлж, иргэдийг тогтмол авч хэрэглэж хөрсний бохирдолоо бууруулахыг уриаллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 10 цаг 56 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 10 цаг 57 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 10 цаг 59 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 0 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 1 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 3 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 5 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 7 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 6 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 8 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 13 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 14 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 15 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 17 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 50 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 13 цаг 54 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 24 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top