x

Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах ажлын судалгааны үр дүнг танилцууллаа

 

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгааг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн байна. Судалгааныхаа үр дүнг төслийн хамтрагч холбогдох байгууллагууд болон донор байгууллагуудын төлөөлөлд өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага асар өндөр байгаа” гэдгийг онцолжээ. Мөн төсөл хэрэгжүүлсний үр дүнд түүний үр шимийг хүртэгч хүүхэд, багш, ажилчдын өвчлөл буурч, өрхийн орлогод эергээр нөлөөлсөн үр дүнгүүд гарсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Сургууль цэцэрлэгт их засварын ажил хийгдсэнээр төслийн үр шим хүртэгч хүүхдүүд, эцэг эх, багш ажилчдад эрүүл мэнд болон нийгэм, эдийн засаг талаасаа тэдний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж, үр ашгаа өгч байгааг тоо баримттай судлан гаргаж ирэхийг зорьсон гэдгээ судалгааны багийнхан танилцуулсан байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 11 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 9 цаг 15 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 9 цаг 16 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 9 цаг 44 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 9 цаг 46 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 9 цаг 50 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 9 цаг 54 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 10 цаг 2 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 10 цаг 5 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 10 цаг 17 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 10 цаг 29 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 10 цаг 33 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 10 цаг 34 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 12 цаг 11 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 12 цаг 12 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 24 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 12 цаг 26 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 12 цаг 29 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 12 цаг 30 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 12 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top