x

Түрээсийн орон сууц иргэдийн дунд хүлээлт үүсгэв

Хан-Уул дүүргийн X хороонд буюу “Буянт-Ухаа-II” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орсон билээ. Үүнтэй холбогдуулан түрээслэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Гэтэл орон сууцыг хэрхэн яаж, ямар журмаар иргэдэд түрээслэх нь тодорхойгүй байна. Тус орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөх-цөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа II” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Иймд 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийднэ гэсэн үг.

Хамгийн гол нь түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд тогтвортой түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг иргэд олзуурхаж байгаа юм. Гэвч иргэдийн дунд хэзээнээс түрээсийн орон сууцанд орох вэ гэх хүлээлт үүсчихээд байна.

Учир нь Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн Нийслэлийн орон сууцны корпорацийн үйлчилгээний цонхон дээр оочирлосон хүмүүсийн тоо 300 хүрсэн байх юм. Иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Түрээсийн орон сууцыг их дэмжиж байгаа. Залуучуудын ихэнх нь хувь хүмүүсийн түрээсийн байранд амьдарч байна. Хотод шаваад байдаг. Уг нь зайдуу газар орон сууц баривал агаар нь хэрэгтэй санагддаг.

Гэтэл энэ орон сууцны асуудлаа сунжруулаад хэзээ яаж олгох нь мэдэгдэхгүй чулуу хөөлгөөд байх шаардлага байна уу. Үнэхээр ард иргэдийнхээ амьдралын нөхцөлийг харж үзээд ийм боломж бололцоог олгоод байртай болгоё гэж зорьсон бол ажил хэргийг сунжруулах хэрэггүй. Хурдхан нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Ямар журмаар яаж бүртгэх нь тодорхойгүй гэж байна” хэмээн ярилаа.

Бид уг асуудлын мөрөөр холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, “Одоогоор нийслэлийн өмч харилцааны газарт шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. НОСК руу түрээсийн орон сууцийг хараахан шилжүүлээгүй байна. Мөн ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэж журмыг батална. Тэгэхээр эдгээр ажлууд хийгдээгүй байгаа. Хэзээ хурлаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй.

Ямартай ч баяр наадмаас өмнө иргэдийг шинэ байранд оруулна гэдгийг Нийслэлийн орон сууцны корпорацийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн н.Ууганбаяр хэлсэн юм. Мөн иргэдийн дунд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулах юм байна.

Түрээсийн орон сууцны нэг м2-ыг нэг сая 460 мянган төгрөгөөр үнэлэх аж. Ийн “Буянт ухаа II” хорооллын 972 байр ашиглалтад ороод нэлээдгүй хугацааг үдлээ. Харин одоо эзэнтэй болгох асуудлаа нэн даруй хэлэлцээд иргэдийн сэтгэлийг амраагаач.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 13 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 9 цаг 17 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 9 цаг 18 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 9 цаг 46 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 9 цаг 48 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 9 цаг 52 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 9 цаг 56 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 10 цаг 4 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 10 цаг 7 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 10 цаг 19 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 10 цаг 31 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 10 цаг 35 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 10 цаг 36 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 12 цаг 13 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 12 цаг 14 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 26 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 12 цаг 28 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 12 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 12 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 12 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top