x

Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнийн хууль бус наймааны золиос болсон Хятад иргэний эхнэр ярьж байна

Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-д хууль бус наймааны асуудлаар шалгагдаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ Ерөнхий консултай хууль бус наймаа хийсэн иргэдээ шоронд хорьсон бол тэдгээр хүмүүсийн нэг Вао Чин Сунгийн эхнэр Н.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа аж.

Энэ талаар Монгол Улсын иргэн Н.Оюун-Эрдэнэтэй утсаар холбогдож доорх мэдээллийг авлаа. Гэхдээ энэ яриа албан бус яриа гэж тодотгоё. Тэр Эрээн хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх бодолгүй байгаа гэдгээ хэлсэн юм.

-Таны нөхөр Хөх хотын Ерөнхий консултай автомашин наймаалцсан хэргээр Хятадад шоронд хоригдож байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авах гэж Тантай холбогдлоо. Болсон явлын талаар тодорхой ярьж болох уу?

-Хэвлэл мэдээллээс ярьж байна гээд хүмүүс ярьсан. Би тэгээд яагаад энэ мэдээлэл цацагдаад яваад байна вэ жоохон уурласан. Та нарыг би шүүхэд өгдөг ч юм уу, яадаг юм билээ гэсэн. Тэгтэл тэд “Бид энэ ммэдээллийг хувь хүнээс аваагүй. Засгийн газрын албаны эх сурвалжаас авсан” гэж хэлсэн.

Одоогийн байдлаар би албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй байна. Би энэ байдлыг дахиад хэсэг хугацаанд харна. Болохоо байвал би Монголдоо очиж хэвлэлийн бага хурал зарлана гэж бодож байна. Үүнд маш их шалтгаан байгаа учраас би өнөөдөр хэвлэлийн байгууллагад албан ёсоор ярилцлага өгье гэж бодохгүй байна.

-Консулаас машин худалдаж аваад л танай нөхөр хохирогч болчихсон юм уу?

-Ер нь тиймэрхүү юм болсон.

-Танай нөхөр зургаан сар хоригдож байгаа гэж үнэн үү?

-Тийм, зургаан сар сууж байна.

-Гаргаж авах боломж байхгүй юу. Хятадын хуулийн байгууллагаас ямар тайлбар өгч байх юм?

-Би бас Хятадын хуулийг нарийн, тодорхой мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар би хүлээх маягтай л байж байна. Хятад бол хууль чангатай улс. Би бол хувьдаа манай гэр бүл хохирсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид зүгээр өөрсдөө хөрөнгөө гаргаад хүнээс юм авлаа гэсэн чинь хохирогч болоод яваад байна.

Энэ талаар ярих юм бол аймар, үлгэр шиг, олон дараалалтай юм яригдана. Бид Д.Мөнх-Эрдэнээс албан ёсоор юм аваагүй. Дам дам юм болсон. Д.Мөнх-Эрдэнэ хэнтэй холбоотой вэ гэдгийг бас ярьж болохгүй. Энэ бол утсаар ч ярьчих юм биш. Одоогийн байдлаар би хэсэг хугацаанд харзнаж байгаад, хууль дүрэм нь яаж шийдэх нь үү, тухайн үеийн байдлаас болъё гээд хүлээгээд байж байна.

-Та ер нь консул Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж үзсэн үү. Тэр хүн юу гэж байх юм?

-Уулзалгүй яахав. Юу гэж хэлэх юм бэ дээ. Ярих юм бол зөндөө юм байна. Тэр бүхнийг та нарт ярьж болохгүй байна.

-Гэхдээ тэр хүн хүний хувиар юу гэж хэлэх юм бэ. Уучлаарай, надаас болоод ийм асуудал үүслээ гэдэг ч юм уу. Тийм хүн ёсны анхаарал тавих юм уу?

-Тиймэрхүү байдлаар ярьж байгаа юм бол байхгүй. Яг тэгж уучлалт гуйсан юм одоогоор байхгүй. Хэрэв уучлалт гуйгаад арай өөр байсан бол би бас Монгол руу, төр засаг, хуулийн байгууллагад өгөх байсан уу, үгүй юу тийм биз дээ.

Хамгийн гол нь би өнөөдөр хүний газарт байна. Миний бага хүүхэд хөхүүл, нялх хүүхэдтэйгээ би ажил хийж чадахгүй. Манай нөхрийг авч явахад эндхийн хуулийн байгууллага нь бидний хамаг юм, картыг битүүмжлээд аваад явчихсан.

Охин маань бага сургуулийн сурагч. Би маш хүнд байдалд байгаа учраас би тэр хүмүүсийг надад туслах нь уу гэж их харсан. Аргаа бараад, энэ хүмүүс яах ийх нь тодорхойгүй, миний хоёр хүүхдийн ирээдүй бүрхэг болонгуут би Монгол руу хандсан. Би чинь өөрөө Монгол Улсын иргэн.

-Консул Д.Мөнх-Эрдэнэ зугтдаг ч юм уу, асуудлаас бултах хандлаг үзүүлдэг, тийм таагүй хандах тохиолдол гарч байсан юм биш биз?

-Тийм юм бол байхгүй ээ. Гэхдээ тэр хүний цаад асуудлыг би мэдэхгүй. Тэр хүнтэй олон харьцаж, олон ч уулзаж яваагүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Д.Мөнх-Эрдэнийн архи уусан, таваг долоосон зураг интернэтэд явж байх юм. Та түүнийг архи уудагийг мэдэх үү?

-Тэрийг нь би ёстой мэдэхгүй. Тэр хүний талаар би худлаа мэдээлэл өгөхгүй. Би мэддэг юмаа мэднэ. Хамгийн гол нь би өөрөө албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Яагаад гэвэл Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө ярилцлага, мэдээлэл өглөө гээд сайт дээр гарах юм бол бас муухай асуудал болох байх.

updown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • mongol (202.9.42.167)
    bolij ylcin ner turig gutaacan xognuudig yer chigten xay tendee hariin shorond n xataa turin xair daahgui umnuudig bitgi avar
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • dorj (202.9.42.167)
    imerhuu umnuudig tur martah herhtei ylcin ner turiig gytaacan xognuudig ed narig tur ylcinhaa ner turiig undurt urguj yb gj tomilcon xyyli buc naimaa xii gj ybuulaagui n medeej undur tdalingaa avaad amar yaivan bj baihgui xoxino hariin shorond xataa
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • bat (202.9.42.167)
    xeree medehgui bj xoxino xyjaa xyyli xatyy ern 50.000 gollaraac deesh bol ymar negen huuli buc naimaa bol door hayaj 10 jilin yltai
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.26.172)
    Яагаад ийм утгагүй юм мэдээлдэг юм бэ? Хүмүүсийн хоорондын харилцааны л асуудал байна шүү дээ
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.115)
    Хужаагын дэвсгэр болсон бол хохь чинь Н.Оюун Эрдэнээ
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 12 цаг 21 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 13 цаг 47 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 13 цаг 49 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 14 цаг 36 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 15 цаг 27 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 16 цаг 18 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 18 цаг 59 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 19 цаг 34 мин Намууд ба хамууд 20 цаг 43 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 20 цаг 55 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 21 цаг 0 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 21 цаг 18 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 21 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 22 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Уржигдар 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Уржигдар 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Уржигдар 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Уржигдар 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Уржигдар 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top