x

ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван, Монгол Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Гавьяат багш Б.Галиндэв нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.  

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зургаадугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд Ерөнхий боловсролын ахлах ангийн хөвгүүдийн дунд “Эх оронч хөвгүүд” сэдэвт лекц сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэхүү сургалтыг нийслэл хотын есөн дүүргийн Боловсролын газартай хамтран бүсчилсэн хэлбэрээр цаашид зохион байгуулна” гэв.

Энэхүү арга хэмжээний зорилго нь өсвөр насны хөвгүүдэд монгол эр хүний түүхэн гавьяа, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах чадвартай болгохын зэрэгцээ  зааж номлох, онолдох, шүүмжлэхээс татгалзаж, үлгэрлэн дагуулах хандлагыг суулгах, өрхийн тэргүүний үүрэг хариуцлага хийгээд архины далд хор хөнөөлийг ухамсарлуулах, ирээдүйн иргэдийг ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй иргэн болгож хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран лекц сургалт зохион байгуулж байгаа гэдгээ Гавьяат багш Б.Галиндэв хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 10 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 9 цаг 14 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 9 цаг 15 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 9 цаг 43 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 9 цаг 45 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 9 цаг 49 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 9 цаг 53 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 10 цаг 1 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 10 цаг 4 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 10 цаг 16 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 10 цаг 28 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 10 цаг 32 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 10 цаг 33 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 12 цаг 10 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 12 цаг 11 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 23 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 12 цаг 25 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 12 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 12 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 12 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top