x

Санкт-Петербургт Монголын соёлын өдрүүд эхэллээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын соёлын өдрүүдийг Оросын ууган театруудын нэг Капелла театрын концертын их танхимд  6 дугаар сарын 9-нд ёслол төгөлдөр нээжээ. Уг театр нь уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх алдраараа дэлхийд гайхагддаг билээ. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үеэр хэлэхдээ, гурван жилийн өмнө Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулсныг дурдан “Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан. XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн жилд өмнөх түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд  таатай байна. Соёлын өдрүүдийн хүрээнд, эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. “Гэгээн Петрийн хот” хэмээгдсэн, дэлхийн соёлын нийслэлийн нэг Санкт-Петербург хотод Монголын бэлгэ тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын өдрүүд эхэлж буйд талархалтай байна" гэв. 

Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концертын дараа Монгол Улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин тэргүүтэй  албаныхан Рерихийн гэр бүлийн улсын музейд зочилж “Улаанбаатар хот ба Рерих нар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ 48 мин "Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна 57 мин Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө 59 мин “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна 1 цаг 2 мин Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хаана 1 цаг 9 мин ТБД андууд төвийн уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг гурав хоног хаана 1 цаг 14 мин “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 1 цаг 18 мин Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл сүсэгтэн олонд нээлттэй 1 цаг 22 мин Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ 1 цаг 33 мин Хотын дарга “Өнөр бүл” төвийн гурван хүүхдийг Германд сургана 1 цаг 35 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд 5 жилийн хугацаатай 5 их наяд төгрөгийн зээл олгоно 1 цаг 54 мин Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна 2 цаг 7 мин Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно 3 цаг 12 мин Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ 17 цаг 6 мин У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг бүх талаар дэмжинэ 21 цаг 47 мин Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй 22 цаг 11 мин Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав 22 цаг 30 мин Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа Өчигдөр 10 цаг 35 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд Өчигдөр 10 цаг 33 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд Өчигдөр 10 цаг 31 мин
iИх уншсан
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Ихэнх нутгаар дулаарна Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина
Top