Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвд өнгөрөгч бямба гаригт гал гарсны улмаас хүүхдүүд угаарт хорджээ. Тус төвд 2-18 насны 190 гаруй хүүхэд байрладгаас 78 нь хуучнаар Эх нялхасын эмнэлэг буюу ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна.
Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн долоон эмч, 15 сувилагч, дөрвөн асрагч хүлээж авч, усанд оруулж, шинжилгээ авч, дусал хийж, эмчилж ажилласны дараа асрамжийн газарт нь буцаасан. Хүнд байсан нэг хүүхдийн биеийн байдал өнөөдөр тогтворжсон" гэв.



