Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан золгүй явдал болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хоёр настай хүү 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлагыг 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 11.53 цагт хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 11.55 цагт очиж, хүүгийн цогцсыг гарган тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Сэрэмжлүүлэг
Эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.



