x

Ерөнхий сайд Налайх-Чойрын авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бямба гариг буюу өчигдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. 

Тэрбээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 30-н гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга хэлэв. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна.

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20.9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлнэ. Төслийн хүрээнд 20.9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Ерөнхий сайдтай БСШУС-ын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал зохион байгуулж тодорхой үүрэг чиглэл өгнө. Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. Мөн иргэдийн санал, шүүмжийг сонсч орон нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 26 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 10 цаг 30 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 10 цаг 31 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 10 цаг 59 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 11 цаг 1 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 11 цаг 5 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 11 цаг 9 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 11 цаг 17 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 11 цаг 20 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 11 цаг 32 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 11 цаг 44 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 11 цаг 48 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 11 цаг 49 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 13 цаг 26 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 13 цаг 27 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13 цаг 39 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 13 цаг 41 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 13 цаг 44 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 13 цаг 46 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 13 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top