ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат ийнхүү мэдээллээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн ямар нэгэн биет зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар зэрэг багтана.
Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Сүүлийн үеийн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байна. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Манай улсад л ийм хандлага байдаг. Сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс гарсан түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй.
Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдөх нь чухал. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна.
Манай улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг албан хаагч 1,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна. Улсын төсвөөс орон нутгийн замд шинээр 27 постыг барихаар төлөвлөөд байгаа. 21 аймгийг зургаан бүс болгон хувааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа" гэлээ.



