Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байна. Энэ жилийн баяраар Худалдаа, хөгжлийн банкнаас зургадугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулав.
Олон гэнэтийн бэлэгтэй, супер сугалаатай хүүхдийн баярт 30 мянга орчим хүүхэд, эцэг эхийн хамт хүрэлцэн ирж, нэг өдрийг адал явдлаар дүүрэн өнгөрөөлөө.
"Хадгаламжтай Маамуу" хүүхдийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт хөнгөн зууш, зайрмаг, ус ундаа, чихрээр үйлчилж, 11 төрлийн тоглоом, урлагийн тоглолтууд, үзвэр үйлчилгээ гээд хүүхдэд зориулсан бүх зүйлс үнэ төлбөргүй байв.
Мөн хүүхдүүдийн нүд болон амны хөндийн эрүүл ахуй, шүдний үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж өгчээ.
Арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон ХХБанкны нийт хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд дундаас гурван хүүхэд гэр бүлийн хамтаар Макао-Хонг Конг-Диснейланд аялах эрх, есөн хүүхэд нэг сая төгрөгийн Маамуу хүүхдийн хадгаламжийн эзэд боллоо.
Аав, ээжүүд, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, уралдаанууд зохион байгуулж, хүүхдүүдийн алга ташилтаар тэмцээний шилдэг оролцогчдыг шалгаруулан дөрвөн унадаг дугуй, дөрвөн ховербоард буюу электрон явагч, дөрвөн скүүтэрийг бэлэг болгон өгчөө.
Энэ өдөр Худалдаа, хөгжлийн банк нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэндээ зориулсан бүтэн зургаан цагийн урлагийн тоглолтыг үзүүллээ.
Тоглолтод:
- Хүүхэлдэйн театр жүжигчилсэн тоглолт;
- Үндэсний циркийн гайхалтай үзүүлбэрүүд;
- Аамий Таамийгийн үзүүлбэр;
- Хүүхэлдэйн баатруудын үзүүлбэр;
- Дуучин Ука;
- Дуучин Баярцэнгэл;
- Дуучин Наки;
- Реппер TseTse;
- Дуучин Зоригт, Хишигдалай;
- Wasabies хамтлаг;
- Mayband хамтлаг;
- Aim4r продакшн;
- Saway хамтлаг.
Худалдаа, хөгжлийн банк Монгол хүүхэд бүрийн инээд хөөр, баяр баясал, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн "Хадгаламжтай Маамуу" хүүхдийн баярын арга хэмжээ нь олон нийтийг хамарсан маш том арга хэмжээ байлаа. Илүү олон бяцхан үрс баярлаасай хэмээн хүсэж, зохион байгуулсан энэ баяр хүүхэд багачуудын баяр хөөрөөр дүүрэн дурсамжтай өдрийн нэг байсан байх аа.



