Даваа гариг буюу энэ сарын 3-ны өдөр машины цонхоор хүүхэд унаж амиа алдсан харамсалтай явдал гарчээ.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг "Дов" гэх газар шороон замд M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна.
Сэрэмжлүүлэг: Иймд эцэг эхчүүд хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа.
Санамж: Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг байна.



