x

"МУ-ын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн IV-ээр ботийн нээлт боллоо

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2019.06.03) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Бүх шатны шүүхээс ирүүлсэн 337 шийдвэрээс ажлын хэсэг 57-г нь шалгаруулж "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-д нийтлүүлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж энэхүү бүтээлийг "Монгол Улсын эрх зүйн хөгжлийн түүхийн чухал эх сурвалж болж үлдэнэ” хэмээн үнэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн брэнд бүтээгдэхүүний нэг болох уг бүтээл нь Монголын хуульчдын, хууль зүйн ертөнцийн толь болж үлдэхээрээ ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцоллоо.

Мөн "Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтарсан төслийн хүрээнд шүүхийн шийдвэр бичих, үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлалыг сонгомол шийдвэрийг сонгон шалгаруулахдаа ашиглаж байгаа” гэж тодотгосон юм.

Сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Оюунтунгалаг: "Шүүхийн шийдвэрийг хуулийн толь гэж үздэг. Хуулийг шүүх хэрэглэвэл ямар үр дагавар үүсэхийг толь мэт харуулж байдаг зүйл бол шүүхийн шийдвэр. Шүүхийн сонгомол шийдвэрийг хараат бусаар, тодорхой шалгуураар сонгодог. Сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь хууль зүйн хөгжлийн чиг хандлагыг харуулах учраас шийдвэрийг сонгохдоо тодорхой шалгуураас гадна олон төрлийн маргаанд хуулийг хэрхэн хэрэглэж байгааг харуулах нь зохимжтой гэж үзсэн. Мөн хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой гэж үзсэн магадлал, тогтоолыг оруулах нь зохимжтой гэдэг чиглэлийг барьж ажиллалаа” гээд уг эмхэтгэлийг "Хууль амьдралд хэрхэн бууж байгааг харуулж байгаагаараа түүхэн ач холбогдолтой” гэж онцоллоо.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь судалгаа, сургалт болон иргэдэд эрх зүйн боловсрол олгоход өндөр ач холбогдолтойг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш Н.Норовсамбуу тодотгосон юм. Цаашид хэргийн материалыг сонгож эмхэтгэх, шүүхийн шийдвэрүүдийг сэдэвчилж, судлаачдын байр суурьтай хамтатгах саналыг тэрбээр гаргав.

Энэхүү эмхэтгэлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болох Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг "Хуульчийн оргил нь шүүгч. Энэхүү оргилын бүтээл нь шүүхийн шийдвэр байдаг учраас шүүгчид хууль хэрэглээ, үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг оновчтой тодорхойлохдоо анхаарч, чин сэтгэлээ зориулдаг. Энэ ажилд шүүгчээс гадна шүүхэд ажиллаж байгаа бүх хүн зүрх сэтгэлээ зориулдаг. "Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бол шүүгчдийн хувьд ширээний ном, гарын авлага болдог. Шүүгчдийн гаргаж буй бүтээл бүр сонгомол байгаасай” гэв.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн Цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, судлаачид оролцлоо гэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 30 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 10 цаг 34 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 10 цаг 35 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 11 цаг 3 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 11 цаг 5 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 11 цаг 9 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 11 цаг 13 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 11 цаг 21 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 11 цаг 24 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 11 цаг 36 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 11 цаг 48 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 11 цаг 52 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 11 цаг 53 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 13 цаг 30 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 13 цаг 30 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13 цаг 43 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 13 цаг 44 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 13 цаг 48 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 13 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 13 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top