x

Согтуу жолооч 2 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

Хүүхдийн баяраар согтуу жолооч 2 настай хүүхэд мөргөж гэмтээсэн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. 

Тус алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 564 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 зөрчлийг шалгажээ. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.12 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын замд "Subaru Forester" загварын тээврийн хэрэгсэл явганаар явж байсан хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээжээ. Энэ сарын 2-ны 19.30 цагт Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 279 дүгээр худгийн урд замд "Honda Civic" загварын тээврийн хэрэгсэл 13 настай охиныг мөргөж гэмтээжээ. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар согтуугаар хөдөлгөөнд оролцож байсан аж.

Нийт ослын улмаас нийслэлд 12 хүн бэртэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Ноцтой ослоос дурдвал, энэ сарын 1-ний 19.45 цагт Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг, "Бутын шил" гэх газар шороон замд "Toyota Chaser" загварын автомашин онхолдож 41 настай жолооч амиа алдсан. Өнөөдөр 01.54 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн 25 дугаар гудамжинд "Hyundai Sonata-5" загварын тээврийн хэрэгсэл дэлгүүр мөргөж, 30 настай жолоочийн амь хохирчээ. Дээрх ослуудыг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна. Баяр ёслол, амралтын өдөр замын цагдаа нар 100 согтуу жолооч илрүүлж, хуулийн хариуцлага оноов. 

Эдгээр өдөр гарсан зам тээврийн ослын шалтгааныг судалбал, согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй байна. Түүнчлэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс хүүхэд бэртэж байна. Иймд иргэд, жолооч нар согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 28 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 10 цаг 32 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 10 цаг 33 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 11 цаг 1 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 11 цаг 3 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 11 цаг 7 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 11 цаг 11 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 11 цаг 19 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 11 цаг 22 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 11 цаг 34 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 11 цаг 46 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 11 цаг 50 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 11 цаг 51 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 13 цаг 28 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 13 цаг 28 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13 цаг 41 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 13 цаг 42 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 13 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 13 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 13 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top