x

Нийслэлийн есөн дүүргийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, ЗДТГ, “Алунгоо эх” ТББ хамтран нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 1-ны өдөр зохион байгуулав.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцож, алдарт эхийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулан өгсөн юм.

“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй Хорвоогийн хосгүй сайхан хүүхэд эрдэнийг энгэртээ хэдэнтээ ургуулан тэвэрсэн эрхэм хүндэт алдарт эхчүүд та бүхэндээ болон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье. Энэхэн дэлхий ертөнцийн хаана ч байсан хүүхэд хэмээх эрдэнэ гэр бүл, аав, ээждээ амьдралыг гийгүүлэх наран болж мэндэлдэг гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүний олноор, хүн хүнийхээ дэмээр аливаа улс гүрэн хүчирхэгжин дэвждэг жамтай учраас монголчууд бид өнөр олуулаа болохыг үеийн үед мөрөөсөж ирсэн билээ. Шагнал гардан авч буй ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр төрийн дээд шагнал “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдээ, хариу нэхдэггүй буянтнууддаа баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүд маань одонгоо энгэртээ зүүж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөн, энэ нийгмийн хүнд ачааг нуруундаа үүрэлцэхийн зэрэгцээ үр хүүхэд хайртай ээж, гэр бүлдээ халамжтай хань байдаг та бүхэнд нийслэлийн удирдлагын зүгээс баяртай явдаг. Ингээд та бүхэн маань үргэлж баяр хөөр, аз жаргал амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 30 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 10 цаг 34 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 10 цаг 35 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 11 цаг 3 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 11 цаг 5 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 11 цаг 9 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 11 цаг 13 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 11 цаг 21 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 11 цаг 24 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 11 цаг 36 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 11 цаг 48 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 11 цаг 52 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 11 цаг 53 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 13 цаг 30 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 13 цаг 31 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13 цаг 43 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 13 цаг 45 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 13 цаг 48 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 13 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 13 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top