Нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Жаргалант мах маркет” ХХК, “Эрүүл монгол” мах эко ХХК нөөцийн мах бэлтгэжээ. Махыг 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.
Бэлтгэсэн махыг “Миний дэлгүүр”, “Оргил”, “Сансар” сүлжээ дэлгүүрээр өнөөдрөөс эхлэн үхрийн махыг 7200 , хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна.



