Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Энэ өдөр бүх нийтийн амардаг билээ.
Тиймээс энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллана гэж Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:
-
Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
-
Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг.



