x

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсголд иргэдийг оролцуулна

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийн сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж байна.

Хуулийн төслийн тухай:

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан.

Сонсох асуудал:

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд тулгарч байгаа асуудлыг тодорхойлох

Хэзээ:

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагт

Хаана:

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд

Бүртгэлийн хугацаа:

Оролцогчийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ.

Бүртгэх журам:

-     Иргэн, хуулийн этгээд нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаарбүртгүүлнэ;

-     Хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ;

-     Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажна;

-     Бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

Холбоо барих:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-425, Эдийн засгийн байнгын хороо /+976-51-262344, +976-51-260749, sonsgol@parliament.mn/

Цахимаарбүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScu2WgBMBaRV-G5YqariBQmQ0wUMugiMKON2S2CEsU8wku3w/viewform

УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 28 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 10 цаг 32 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 10 цаг 33 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 11 цаг 1 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 11 цаг 3 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 11 цаг 7 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 11 цаг 11 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 11 цаг 19 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 11 цаг 22 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 11 цаг 34 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 11 цаг 46 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 11 цаг 50 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 11 цаг 51 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 13 цаг 28 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 13 цаг 29 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13 цаг 41 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 13 цаг 43 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 13 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 13 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 13 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top