x

Бугын эвэр хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд хоёр жилийн хорих ял оноожээ

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, уг амьтны гаралтай түүхий эдийн зүйл болон ховор ургамлыг 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тавьсан саналын дагуу тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Мөн байгаль орчинд учирсан хохирол болох 55,686,250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 49 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 53 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 11 цаг 54 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 22 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 24 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 28 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 32 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 40 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 43 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 12 цаг 55 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 7 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 11 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 12 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 49 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 49 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 2 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 3 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 8 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top