x

Тост тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост Тосон бумбын нурууны байгалийн үзэсгэлэнт газар уул уурхайн олборлолтын нөлөөллөөс болж сүйдлээ гэх мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарах болоод удаж байна. Улаанбаатар хотоос 1,000 км-ийн цаана орших Тост тосон бумбын нурууг зорьж, байдал ямар байгааг сурвалжиллаа. 

Өнөөдрийн байдлаар Тост тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Саудгоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Саудгоби Коал Транс” гэсэн таван компани олборлолт хийжээ. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лизенц эзэмшиж олборлолт хийж байгааг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч А.Атар ярилаа.

Тэгвэл эдгээр компаниудаас “Саудгоби Коал транс” компани улсын тусгай хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг сүйтгэн, зэрлэг амьтдыг нутаг сэлгэн нүүдэллэхэд хүргэсэн үү гэдэгт эрлийн үзүүр мухардсан юм. Тодруулбал, тус компанийн нүүрс олборлолтын лицензтэй талбай нь Тост тосон бумбын нуруунаас 100 гаруй км-ийн зайд оршиж байлаа. 2019 оны эхээр уул уурхайн олборлолт явуулж эхэлсэн “Саудгоби Коал Транс” гэх компанийн нүүрс олборлож байгаа талбай нь Тост тосон бумбын нурууны Бумбын тахилгат овооноос даруй 100 км-ийн алсад байгаа бол Тосон бумбын нурууны уулсын үргэлжлэл нь олборлолтын талбайгаас 30 гаруй км-ийн зайд оршиж байна. Мөн нарийн сухайтын бүлэг орд тэр дундаа овоотын орд дагуу байрлах Хөвдийн булаг, Хуршуутын гол уул уурхайн олборлолтын талбайгаас 20 км-ийн зайд байрлаж байгаа юм. Нутгийн иргэдийн зүгээс ч тэр уурхайн үйлдвэрлэл хайрлан хамгаалдаг хайрхнаас нь хол зайд байрлаж байгаад сэтгэл амар суугаагаа хэлж байлаа.

Уулыг тал, талыг там болтол нь ухаж төнхөж, хөрс шороог орвонгоор нь эргүүлэн нутгийн иргэдийг амьдрах газаргүй болгочихсон нүд халтирам дүр зураг биднийг угтах байх гэсэн эмзэглэл байсныг нуух юун. Гэхдээ 1,000 км-ийн алсад Монгол орны өмнө хил дээр сүндэрлэсэн Тост тосон бумбын нуруу шаргал говийн дунд дүнхийж, гурван тэсийн малчид хайрхнаа бараадан мал сүргээ хариулан аж төрж байна. Харин байгаль орчныг сүйтгэж байна гэгдсэн “Саудгоби коал транс” компанийн хувьд Тост тосон бумбын нуруунаас цааш гол ус, асга хад, уул нуруудгүй тэгш талын дунд хилийн шугамаас нааш 30 гаруй км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байна.

ТОСОН БУМБЫН НУРУУНД ТООС ТАТУУЛАГСАД ХЭН БЭ?

Өмнө нь тэмдэглэсэнчлэн Тост тосон бумбын нуруунд идэвхтэй үйл ажиллагаа явууЛж байгаа зургаан компани бий. Гэтэл “Тост тосон бумбын нуруу” уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд “Жавхлант орд”, “Саудгоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайг”, “Монголын алт МАК”, "Өсөх зоос” гэх компаниудын нэр огт яригдахгүй зөвхөн “Саудгоби коал транс” компанийн нэр яригдаж байгаа нь хачирхалтай. Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулж байгаа нь ч зохион байгуулалттай явуулга байж болзошгүй гэж хардах төлөөллүүд байна. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн байгаль орчны улсын байцаагч онцолсон. Иймээс ч Тост тосон бумбын нурууг тоосонд даруулж байгаа компани нь аль нь вэ гэдгийг хийсвэрлэх бус хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нягтлуулж байж асуудалд хандахгүй бол хэт туйлшралын давалгаанд хариуцлагатай уул уурхай эрхлэгчид нэрвэгдэх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. 2019 он гарснаас хойш Нарийн сухайтын бүлэг ордоос 4.9 сая тонн нүүрсийг урд хөрш рүү экспортолсон байна.

Өмнийн говийн есөн гайхамшгийн нэгээр нэрлэгддэг Тост тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж, Гурван тэс сумын алдартай Хөвдийн булаг, Хуршуутын гол болсон Баянбүрд ширгэж алга боллоо гэх таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани нь Тост тосон бумбын нурууг ухсан уу гэх эргэлзээ бий. Учир нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн зургийг Тост тосон бумбын нурууны зурагны өмнө эвлүүлж олон нийтэд үзүүлж байгаа нь дээр хэлсэнчлэн зохион байгуулалттай нийгэмд харлуулж байна уу гэсэн асуулт үүсгэв.

ТОСТ ТОСОН БУМБЫН НУРУУГ ҮНЭХЭЭР УХСАН УУ?

Ингэж эргэлзэхийн учир улсын тусгай хамгаалалтад авсан Тост тосон бумбын нурууг ухаж, ховор ан амьтад дайжиж байна хэмээн сүржин зарлаж эхэлсэн.

Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахын тулд нутгийн иргэд 2010 оноос хойш хөөцөлдөж улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын 35-р тогтоолоор 753 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

Ингээд Тост тосон бумбын нуруу гэх үзэсгэлэнтэй газрын байгалийн унаган төрх, түүх соёлын үнэт өвийг тогтвортой хамгаалж, устах аюулд хүрсэн ан амьтдыг хамгаалж ирсэн байдаг. Харин уул уурхайн компаниуд Тост тосон бумбын нурууг ухаж, улсын тусгай хамгаалалттай газар руу хил нэвтрээгүй гэдгийг нутгийн иргэд, байгаль орчны улсын байцаагчид нь хэлж байна. Гурван тэс сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 35 тусгай зөвшөөрөл байгаагаас 25 нь ашиглалтын лиценз харин үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Эдгээрээс есөн компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зургаан компани нь Нарийн сухайтын бүлэг ордоос олборлолт хийж БНХАУ-руу экспортолж байна. “Саудгоби коал транс” компанийн захирал Д.Буянбат “Манай компани нутгийн ард иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, нөхөн олговрын асуудлыг шийдсэн. Тост тосон бумбын нурууны Бумбын тахилгат овоо манай кэмпээс баруун тийш 120 км, агаарын замаар 98 км-ийн зайд оршиж байгаа. Харин Хөвдийн булаг, Хуршуутын гол 11-21 км-т байрлаж байна. Бид уул хад, булаг шанд ухсан зүйл байхгүй. Анх “Эс Жи Эс” компаниас тусгай лизенцийг худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай Монгол компани. 380 гаруй Монгол ажилчинтай. Эдгээрийн 70 гаруй хувь нь Гурван тэс сумын иргэд байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани гэж яригдаад байгаа. Хамаарал бүхий байсан. Гэхдээ тэр хүн 2016 онд хувьцаагаа бусдад шилжүүлсэн. Одоо ямар нэгэн хамааралтай асуудал огт байхгүй” гэв.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Б.Батаа гуайнх хилийн А зурваст амьдардаг. Тэрбээр энэ нутагт 60-аад жил амьдарсан. Ёстой л нутгийнхаа ширхэг чулуу бүрийг таньдаг нэгэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Гурван тэс сумын Засаг даргаар ажиллаж байсан Жамъяан анх “Эс Жи Эс” компанид тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэ нутагт 7-8 уул уурхайн компани бий. Уурхайнууд айлын өвөлжөө бууц, ус сувагт сөнөлт үүсгэж байна гэж яриад л байх юм. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Учир нь булаг шанд, уул уснаас холуур уурхайн олборлолтын талбайг тогтоож өгсөн байдаг. Үнэхээр ус булаг ширгэж сөнөлөө гэж байгаа бол Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, олон нийтэд нэр устай нь зарлах хэрэгтэй” гэлээ.

Харин Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч А.Атар “2016 онд Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Тост тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсэд одоогоор ямар ч ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй. Хамгаалалтын бүсийг хоёр км-ийн радиуст багтаасан. Энэ хилийг зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж байна. Ийнхүү Улаанбаатар хотоос 1,000 км-ийн зайд байрлаж байгаа Тост тосон бумбын нурууг ухаагүй, улсын тусгай хамгаалалтын талбайд олборлолт явуулаагүй гэдэг нь бодит байдал дээрээ харагдаж байлаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 45 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 49 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 11 цаг 50 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 18 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 20 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 24 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 28 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 36 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 39 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 12 цаг 51 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 3 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 7 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 8 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 45 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 45 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 14 цаг 58 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 14 цаг 59 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 3 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 4 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top