x

"Монгол хүүхдүүд" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 6 дугаар сарын 1-ний өдрийг угтаж олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул: 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гаригийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү арга хэмжээг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган зохион байгуулсан бөгөөд чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготой юм. 

Мөн хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулах, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн, оролцоо болон эерэг мэдээ мэдээллийг түгээх “ХАЙРЫН ГАР” богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна. 

Энэ жилийг “Хариуцлагатай аав, ээж”  буюу эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 

Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд дорвитой өөрчлөлт гарах юм. Бид бүгд хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаар бэлэг авч өгдөг. Та бүхний авч өгч байгаа бэлэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүдтэй байгаасай хэмээн уриалж байна.

Хугацаа

Үйл ажиллагаа

Хэзээ

Тайлбар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагаа

1

2019.05.29

Хүүхдээ сонсох өдрийн хэлэлцүүлэг

12:30-14:30

“Пума империал” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн удирдлагууд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн хүүхдийн 9 элч, эцэг эхийн төлөөлөл, 45 хүүхдийн төлөөлөл оролцох бөгөөд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолойг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргана

2

2019.05.30

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал

11:00-13:00

Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж, Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлуудад зөвлөмж чиглэл хүргүүлнэ.

3

2019 оны 05 сарын 29-31

Зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ

-

Хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах үйл ажиллагаа

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 44 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 48 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 11 цаг 49 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 17 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 19 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 23 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 27 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 35 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 38 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 12 цаг 50 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 2 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 6 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 7 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 43 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 44 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 14 цаг 57 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 14 цаг 58 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 2 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 3 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top