x

Эрүүл мэндийн байгууллагуудад хүнд суртлыг арилгах 30 хоногийн хугацаат үүрэг өгөв

Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас мэдээллийг авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 81 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт нь 78.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт үүрэг даалгавраас 25.9 хувийг Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, хаяг рекламны самбар, авто замын тэмдэг, тэмдэглэгээ хайс хашлага зэргийн өнгө үзэмжийг сэргээх, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлт, газрын зөрчил маргааныг арилгах зэрэг байв. Мөн “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд БЗД-ийн VIII хороо, Хууль сахиулахын их сургуулийн урд талд байрлах 1978 онд ашиглалтад орсон, 48.1, 48.2, Цагдаагийн 90 айл, 32 дугаар цэцэрлэгийн шугам сүлжээний угсралтыг инженерийн зөв шийдэл, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, материалын оновчтой хуваарилалтын үр дүнд ОСНААУГ, түүний Зүүн түгээх төв, ХҮТ-1, ГУББГ-ын хамтын ажиллагааны үр дүнд 200 айл өрхийн 1000 орчим иргэд 2001 оноос хойш олон жилийн дараа хэрэглээний халуун устай болгосон. “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 гаруй аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг 2052 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна” гэв.

"Хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд орон сууцны хорооллууд дундах тохижилт, ногоон байгууламжгүй, сул шороон хөрстэй, хүний хөлд тахлагдсан, борооны ус ихээр тогтдог есөн дүүргийн 157 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилт хийх судалгааг дүүргүүдийн ЗДТГ, СӨХ-той хамтран ажиллаж, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголт зэргийг харгалзан үзэж 32 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилтыг хийхээр төлөвлөж, ажлын байршил бүр дээр ажиллаж, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж байна” хэмээн мэдээллээ танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээг бий болгох ажлын хүрээнд 8 газрын захирамж гаргасан 

Зөвлөгөөнөөр “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. Тэрбээр “Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түгээлт борлуулалтын сүлжээг байгуулах ажлын хүрээнд найман газрын захирамж гаргасан. Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг олгон, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна. Мөн хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьд тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХК-тай хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 5-наас эхлэн жишиг цэгийг нээсэн” хэмээв.

Мөн “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл арга, хэмжээн дээр техникийн нөхцөл олгох асуудал, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүссэн техникийн нөхцөл олгох, Налайхын үйлдвэр технологийн паркийн эрчим хүчний эх үүсвэр, түүний гарц, техникийн нөхцөл олгох шийдэл зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Р.Дагдан хуралдаанд танилцуулав. 

Эрүүл мэндийн байгууллагынхны хариуцлагыг нэмэгдүүлж, хүнд суртлыг арилгах 30 хоногийн хугацаат үүрэг өгөв

Хуралдааны танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн бүх дүүрэг хороодын удирдах ажилтнуудын дунд асуулт, хариулт, санал сонсох нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой асуудлуудад гарц шийдлийг хэлэлцсэн юм. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулах, мөн нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Түүнчлэн Авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /зургадугаар сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах, энэ онд хөрөнгө оруулалт болон урсгал засвараар хийгдэж байгаа авто зам, барилга, байгууламж, шугам, сүлжээний ажлуудаа төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлууд болон түр хугацаагаар хаагдах авто замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тогтмол хяналт тавихыг мөн холбогдох ажилтнуудад даалгав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг ажлуудыг хариуцлагатай зохион байгуулах, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хариуцлага, ёс суртахууны доголдол, хүнд суртлыг арилгах асуудлаар 30 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан юм.

Мөн “Нийслэл, дүүргийн ажилтан, албан хаагчид хоорондоо ажлын уялдаа холбоо муу байна. Аливаа ажилд идэвх санаачилгатай, бүтээмжтэй иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай. Төр иргэндээ үйлчлэх ёстойг бид алхам тутамдаа санаж, ажил хэрэгтээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэл учруулдаггүй хурдан шуурхай ажлыг урагшуулдаг байх алхмыг хаа хаанаа мөрдөх ёстой. Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, хөдөлмөрлөж байж бид хөгжилд хүрнэ. Тиймээс та бүхэнд хотын ажлаас илүү чухал, хариуцлагатай ажил байхгүй гэдгийг дахин сануулж хэлье” хэмээн хотын Захирагч хуралдаанд оролцсон нийслэлийн удирдах ажилтнуудад онцгойлон анхааруулсан.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 56 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 12 цаг 0 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 12 цаг 1 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 29 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 31 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 35 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 39 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 47 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 50 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 13 цаг 2 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 14 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 18 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 19 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 56 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 57 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 9 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 11 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 14 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top