x

“Өхөөрдөм гоёо”-той хоёр өдөр

Монголын хүүхдийн ордон, Нүхт корпорейт харшид хоёр өдрийн турш өхөөрдөм охид хөвгүүдийн инээд хөөрөөр цалгисан баяр болов. Энэ бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдий нэгтгэсэн “Өхөөрдөм гоёо-2019” наадмын арга хэмжээ юм.

“Өхөөрдөм гоёо” шилгүүд тодорлоо

Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын их наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны загварын үзүүлбэрүүдээ толилуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд оролцогч бяцхан загвар өмсөгчдийн хувьд “ Miss & Gentleman Development” төвд урьдчилсан бэлтгэл сургуулилт хийдэг. Мөн өмнөх жил оролцсон туршлагатай бяцхан авьяастнууд болон Турк хотноо болсон Бяцхан Мисс-ийн олон улсын уралдаанд оролцсон авьяаслаг загвар өмсөгчид үлгэрийн гэмээр гайхамшигтай нарийн ур хийц бүхий гоёмсог бүтээлүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн урласан өдөр тутам өмсөх боломжтой өвөрмөц бүтээлүүдийг толилууллаа. Мөн наадамд Өвөр Монголын бүжгийн “Тэмүүлэл” хамтлаг урилгаар оролцож, дуучин A Cool багачууддаа зориулан ая дуугаа өргөн барилаа. Энэ жилийн хувьд тус наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд халх, барга, үзэмчин, цаатан ардын хувцасны онцлогийг харуулсан үзүүлбэрүүд оролцсоноороо онцлог. Наадамд нийт 150 гаруй бяцхан загвар өмсөгч, 20 гаруй аж ахуйн нэгж, дизайнерын 22 коллекци 250 орчим хувцсыг үзэж сонирхуулсан юм.

Ингээд наадмын шилдгүүдээр:

- Үндэсний хувцасны төрлөөр - Өвөр Монголын “Тэмүүлэл” брэнд

- Өдөр тутмын хувцасны төрлөөр - “Хослол” брэнд

- Үндэсний элемент бүхий орчин үеийн хувцасны  төрлөөр - Sho Sho брэнд

- Гоёлын даашинзны төрлөөр - Амар брэнд шалгарч, 

- Гран при өргөмжлөлийг “Spesial-25” брэнд хүртлээ.  

Хүүхдийн инээд цалгисан өдөр

Монгол туургатны “Өхөөрдөм гоёо” наадмын дараагийн нэгэн арга хэмжээ нь “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аян. Энэ хүрээнд өнгөрсөн жил Хүүхдийн бэсрэг наадам зохион байгуулж байсан бол энэ жил Нүхт корпорейт харшид бяцхан зочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, мөн бяцхан авьяастнууд найз нартаа ая дуугаа өргөн, урлагийн тоглолоо үзүүллээ. Хүүхдүүд хөгжилдөн тоглож, хамтдаа дуулан бүжиглэсэн энэ өдрийн хамгийн оргил агшин нь “Өхөөрдөм гоёо” наадамд оролцсон бүх хүүхдүүд оролцогчийн батламж, гарын бэлгээ гардан авсан үе. “Өхөөрдөм гоёо” наадамд оролцогчийн батламжийг гардуулахдаа зохион байгуулагч “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн ах, эгч нар нь наадамд оролцогч хүүхэд бүрийн хүүхэд насны хамгийн сайхан гэгээн дурсамж нь болон цаашид илүү ихийг сурч бүтээх урам зориг болох болтугай гэж ерөөж байсан. Дашрамд сонирхуулахад тэд оролцогч хүүхэд бүрт Монгол үндэсний онцлог бүхий түлхүүрийн оосор, хичээлийн хуваариа бичих календарь, Монгол үлгэрийн болон зурган ном, хүүхдийн дуртай амттанг багцалсан бэлэг гардуулсан юм.

 “Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор зохиогддог тус наадмын бас нэг уламжлал болсон арга хэмжээ бол “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил. “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг” нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд өнгөрсөн зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн “Өхөөрдөм гоёо 2019” наадам амжилттай болж өнгөрлөө.

Өвөр Монголын зочид

Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 54 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 58 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 11 цаг 59 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 27 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 29 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 33 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 37 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 45 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 48 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 13 цаг 0 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 12 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 16 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 17 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 54 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 54 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 7 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 8 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 12 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 13 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 18 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top