x

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 хүнийг илрүүлж, хуулийн харицулага тооцжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 516 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 зөрчлийг шалгажээ. 

Бүртгэсэн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 20 хүн бэртсэн бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 25-ны 10.50 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд "Toyota Crown" загварын тээврийн хэрэгсэл 27-72 насны дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн осол бүртгэгджээ. Мөн өдрийн 14.10 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар баг, Нартын хошуу гэх газар засмал замд "Toyota Harrier" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 28 настай зорчигч нас барсан байна. Энэ сарын 26-ны 00.55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн "Сансай" хоолны газрын урд засмал замд загвар, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл 58 настай явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ. Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Эдгээр өдөр Замын цагдаа нар 87 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн харицулага оноожээ. 

Тээврийн цагдаагийн алба хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Бяцхан зорчигч" аяныг улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Нэг сарын хугацаатай үргэлжлэх тус аяны хүрээнд замын цагдаа нар хүүхдийн биед тохирсон зориулалтын хамгаалах суудал, бүс богиносгогч хэрэглэн хүүхдээ тээвэрлэх талаар иргэд, олон нийтэд зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 55 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 59 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 12 цаг 0 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 28 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 30 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 34 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 38 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 46 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 49 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 13 цаг 1 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 13 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 17 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 18 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 55 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 56 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 8 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 10 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 15 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 19 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top