x

Ө.Энхтүвшин: Ахмадуудынхаа оролцоог хангахыг эрэлхийлэх нь залуу үеийнхний үүрэг юм

Орхон аймагт өнөөдөр эхэлсэн Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийнхний дөрөвдүгээр чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн илгээлтээ ирүүлсэн байна. Түүний ирүүлсэн илгээлтийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар чуулганд оролцогчдод уншиж танилцууллаа.

Илгээлтэд “Өнөөдрийн чуулга уулзалт нь Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжиж, үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн босгон дээр, анх удаа хөдөө орон нутаг Орхон аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. 

Мөн залуу халуун насаа эх орон ард түмэндээ зориулж, өнөөгийн энэхүү хөгжлийг авчирсан ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан авч яваа залуу, хойч үеийнхний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, үе үеийн алба хаагчдын санал бодлыг сонсон, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдынхаа чиглэлийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы зорилго оршиж байна.

Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалдаг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албаныхаа төлөө цаг үргэлж санаа тавьж, цаашид улам их хөгжүүлэхийн төлөө Онцгой байдлын байгууллагын ахмад үеийнхэн үргэлж идэвх санаачилга гарган ажиллаж байдагт миний бие байнга талархаж байдаг.

Монголчууд бид ахмад настнаа хүндлэн дээдэлж, тэднээсээ цаг үргэлж суралцаж ирсэн оюуны арвин их өв, уламжлалтай, гайхамшигтай соёлын өвтэй ард түмэн билээ.

Иймд ахмадуудынхаа түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилт арвин их баялаг туршлагаас суралцах, тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аливаа үйл ажиллагаанд ахмадуудынхаа оролцоог хангах боломжийг байнга эрэлхийлж байх нь залуу хойч үеийнхний үүрэг юм. Мөн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг ажил амьдралдаа хэрэгжүүлж, дараагийн уулзалтад хийсэн ажилтай, хэлэх үгтэй ирэх нь энэхүү чуулга уулзалтын үр дүнг илэрхийлэх юм.

Онцгой байдлын алба нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаа нь ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээ болсон Та бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн билээ.

Өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, эргэх дөрвөн цаг дор эр зориг, тэсвэр хатуужил гарган эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байдаг та бүхний ариун үйлсээр ирээдүй хойч үеийнхэн үргэлж бахархаж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.  

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 56 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 12 цаг 0 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 12 цаг 1 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 29 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 31 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 35 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 39 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 47 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 50 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 13 цаг 2 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 14 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 18 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 19 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 56 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 56 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 9 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 10 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 14 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 15 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top