x

“Дэлхийн номын өдөр”-т зориулан Төрийн ордонд номын өдөрлөг зохион байгуулав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-т зориулсан номын өдөрлөгийг төрийн ордонд зохион байгуулав. 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлаар анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.

Номын өдөрлөгийн нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүд, хамтран зохион байгуулагч ШУТИС, хамтран оролцогч  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын консерциум, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөл болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, өдөрлөгийн ач холбогдлыг бид нэг талаас соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг таниулан сурталчилах, нөгөө талаасТөрийн ордонд ажиллаж байгаа болон ажлаар орж ирсэн иргэд, олон нийтийг шинэ номтой танилцах, худалдаж авахад нь ойртуулах зорилготой гэж үзэж байна гэлээ.

Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-аас хэвлэн гаргасан номын багцыг ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарт гардуулан өглөө. Мөн ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлсэн номууд болон ШУТИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөв.

Номын өдөрлөгийн нээлтэд үг хэлсэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Номын хүчийг онцлох боломжийг энэ өдөр бидэнд олгож байна” гэсэн бол Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир “Хүн төрөлхтөний хүнлэг чанарыг дээшлүүлэгч нь ном юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол орны ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжсөн хүн гэдэг бол юун түрүүн уншиж, мэдсэн хүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ номонд дуртай байх, номын эзэн байх боломжоор төр хангаж өгөх ёстой” гэдгийг онцоллоо.

  

Энэ жилийн өдөрлөгт “ “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, Интерном”, “Аз хур”, “Жиком пресс”, “МУИС пресс”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг 12 хэвлэлийн газар, номын дэлгүүрийнхэн оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулж, номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ. 

“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 10 цаг 59 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 11 цаг 0 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 11 цаг 2 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 3 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 4 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 6 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 8 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 10 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 9 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 11 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 16 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 17 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 18 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 20 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 53 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 13 цаг 57 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 27 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top