x

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсчээ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа.

Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд ажиллаж буй. 

НГХУСАЗЗ-өөс дэмжлэг үзүүлж, олон нийтийн цагдааг хороодод ажиллууснаар хэв журмыг тогтооход тодорхой эерэг үр дүн гарч байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрынхан дотооддоо зохион байгуулалт хийж, олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, албан ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь санаачлан хэрэгжүүлж буй ажлуудынх нь нэг юм.

Нийслэлийн цагдаагийн газарт жилд 450,000 орчим дуудлага ирдэг байна. Тэгвэл үүний 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлсэн байдаг аж. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эл эрсдэлт бүсэд ажиллуулж, дуудлага бүрт хүрч ажиллахыг хичээдэг ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж хэлсэн юм.

Энэ жил НГХУСАЗЗ-өөс нийслэлийн цагдаагийн газарт нэг тэрбум төгрөгөөр автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Тиймээс албан хаагчдын зүгээс дараа жилүүдэд тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд дэмжлэг үзүүлж өгөхийг уулзалтын үеэр хүссэн юм. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн.

Учир нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж буй аж. Тодруулбал, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн жилд 1,000 гаруй хүн амиа алдаж, 17,000 гаруй хүн баривчлагдаж, 9,000 гаруй ял шийтгүүлдэг гэнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва тус газрын техник, хэрэгслийг үе шаттай шинэчлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхээс гадна төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаа уулзалтын үеэр хэлсэн юм.

Уулзалтын үеэр хөндсөн өөр нэг асуудал нь цагдаагийн хэлтсийн таван байрны дулаан хангамж байв. Өнөөдрийн байдлаар таван хэлтэс нүүрс түлж, нам даралтын зуухаар халаалтаа шийдэж байгаа гэнэ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг энэ сарын 15-наас хэрэгжүүлсэн тул цагдаагийн хэлтсийн байрнуудын дулааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгч, тус асуудлыг шийдүүлнэ гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 4 цаг 23 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 4 цаг 35 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 4 цаг 44 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 4 цаг 58 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 5 цаг 3 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 5 цаг 22 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 5 цаг 41 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top