x

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийг элэгний эмгэггүй аймаг болгоход туслахыг хүсэв

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Тус аймгийн 44,000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, шинжилгээнд хамруулснаас 2,100 хүн эмгэгтэй гарсныг бүрэн эмчилснээр Архангай улсдаа анх удаа элэгний эмгэггүй аймаг болсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн монгол хүнийг элэгний хавдрын өвчлөлөөс сэргийлж, С вирустэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх буянтай үйлс хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлэв. 

Ноён Бен Кемарк “Архангай аймагт элэгний эмгэгийг оношлон илрүүлэх, С вирустэй иргэдийг “Харвони” эмээр эмчлэх төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ ажил Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ болохуйц үр дүнтэй болсныг олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байгаа. Бид ийм хөтөлбөрийг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байсан. Гэхдээ Архангайнх шиг ийм сайн үр дүнд хүрсэн нь үгүй. Тиймээс Архангайд хэрэгжүүлсэн туршлагыг Монгол даяар, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал гэж үзэж байна.

Архангайд хэрэгжүүлсэн хөтөлбөр Монгол Улсын хэмжээнд иргэдээ элэгний эмгэггүй болгох эмчилгээний загвар болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Тэрбээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжиж, чин сэтгэл, зүтгэл гарган хамтарч ажилласан аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн юм   

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн иргэлийг үзлэг шинжилгээнд хамруулж, элэгний С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төслөө улсын хэмжээнд үргэлжлүүлэх, хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн Архангайтай хил залгаа Баянхонгор аймгийг элэгний эмгэггүй аймаг болгоход туслахыг хүсэв.

Ноён Бен Кемарк “Бид энэхүү хөтөлбөрөө 1-2 аймагт, эсвэл нийслэлийн дүүргүүдэд үргэлжлүүлэх бодолтой байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамныхантай зөвлөлдөнө. Ер нь нэг газраа төвлөрч ажиллах нь илүү үр дүнтэй болохыг Архангайн туршлага харуулсан. Бид монгол хүмүүсийг элэгний эмгэггүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол талаас шаардагдах санхүүжилтийг хойшлуулалгүй шийдэх, эрүүл мэндийн даатгалыг зөв ашиглах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд хепатитийн вирусийн халдварыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьсан билээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 9 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 13 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 14 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 42 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 44 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 48 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 52 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 14 цаг 0 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 3 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 15 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 27 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 31 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 32 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 9 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 10 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 22 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 24 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top