Тэрэлжид буудалцаан болж хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэх иргэний мэдээллийн дагуу манай сурвалжлагч Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдсон боловч тодорхой мэдээлэл авч чадсангүй.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Тэрэлжийн Задгайд амьдардаг 39 настай Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэрээсээ гарч зугатсан эхнэрийнхээ толгой дээгүүр буудаж танхайрсан байна. Гэвч хүний амь эрсэдсэн зүйл гараагүй, харин иргэн Г-г Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчлан саатуулжээ. Уг хэрэг мягмар гаригийн орой болсон байна.




Сэтгэгдэл (1)