x

Зочлох үйлчилгээний салбарт 15,000 иргэнийг үнэ төлбөргүй сургалцуулна

Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.

Иймд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн 12 сургалтыг тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-ны хооронд нийслэл Улаанбаатар хот, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулна.   

Тус сургалтад 13-15 мянган иргэд хамрагдах бөгөөд үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.  

Сургалтад хамрагдах мэргэжил:

  • өрөөний үйлчлэгч

  • гэрийн үйлчлэгч

  • бариста

  • зөөгч

  • бартендер

  • тогооч

  • зочин угтагч

  • ачаа зөөгч

  • хаалгач

Сургалт болох газар:

  • Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд “Holiday Inn”, “White house”, “Ramada”, “Blue sky”, “Novotel”, “Туушин”, “Grand Hill”, “Баянгол”, “Зүчи”, “Наранбулаг”, “Royal mountain”, “Corporate convention centre”, “Royal house”, “Улаанбаатар” зэрэг томоохон зочид буудлуудад

  • Тэрэлжийн бүсэд зургаадугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Red rock”, “Terelj star”, ”Terelj world resort” амралтын газарт зохион байгуулагдана.     

Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалтын талаар: 95270351, 99838674, 70128687, 70148687

Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулагдах сургалтын талаар БОАЖЯ-ны 51267010 дугаараас лавлана уу гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ: Н.Молор: Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга жуулчин хүлээж авах хүчин чадалтай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 12 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 16 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 17 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 45 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 47 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 51 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 55 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 14 цаг 3 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 6 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 18 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 30 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 34 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 35 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 12 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 13 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 25 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 27 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 30 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 36 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top