x

Хотын даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ

Хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм.

Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо хуваалцсан. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хүүхэд багачуудын дунд Улаанбаатар хотын түүх, соёлын талаар танин мэдэхүйн асуулт асууж, амжилттай хариулсан хүүхэд бүрт “Бумбардай”, “Явуубаатар” зэрэг ном бэлэглэв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Номын баярын өдөрлөгтэй холбоотойгоор өнөөдөр Засаг даргын “Явуулын оффис”-оо нээж, алслагдсан сургуулийн сурагчдын санал бодлыг сонсож, ном уншихын ач холбогдлын талаар тэдэнтэй ярилцлаа. Бидний ирээдүй хойч ямар их хүсэл тэмүүлэлтэй, өмнөө тавьсан том зорилготой байгааг хараад эрхгүй бахархаж байна. Цаашид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид энэхүү явуулын ажлын байранд иргэд, олон нийттэй уулзаж, асуудлыг аль болох газар дээр нь шийдвэрлэх юм” хэмээв.  

Хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай уулзлаа. Хотын Захирагчийг тус сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид угтан авч, захирал Ө.Болормаа сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус сургуулийн шинээр барьж буй 640 хүүхдийн өргөтгөлийн байрыг ашиглалтад ороход тулгамдаад буй зарим нэг асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Ингэснээр алслагдсан нэг сургуулийн сурагчид  гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 10 цаг 59 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 11 цаг 55 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 14 цаг 47 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 5 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 16 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 17 цаг 28 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 17 цаг 37 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 17 цаг 51 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 17 цаг 56 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 15 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 18 цаг 34 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top