x

Д.Энхбат агсны хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргалаа

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарын нэр дээр нэгэн хүсэлт хүргүүллээ. Тодруулбал, тэрбээр Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг Монгол Улсын жирийн иргэний хувьд гаргасан байна.

Энэхүү хүсэлтэд “УИХ-ын 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, тус намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед миний нөхөр Б.Хурц болон тусгай албаны ажилтнууд Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсан нь хэдийнэ ил болсон асуудал юм. УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд зөвхөн Батын Хурцыг муухай харагдуулах зорилгоор нээлттэй сонсгол гээчийг хууль бусаар зохион байгуулж, шат шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэлээ сонссон хүмүүсийг сөрөг ПР-таа ашиглаж, мөн “Б.Хурц бол алуурчин, яргачин, хэлмэгдүүлэгч” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд тасралтгүй сурталдаж байхыг хараад “Тэр үед яг юу болсон юм бол. Миний хань ямар нэгэн алдаа эндэгдэл гаргачихаагүй байгаа” гэдгийг мэдэх үүднээс Д.Энхбат агсныг дайчлан авчирсантай холбоотой зарим мэдээллийг судалж үзлээ. Бодит баримтууд, мэргэжлийн хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал, миний хань Б.Хурц тэр хүнийг тамлаж, тарчилгаад амийг нь бүрэлгэчихээгүйг нотлох хангалттай олон баримт бий. Учир нь Д.Энхбат агсныг тухайн үед өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлж байжээ. Харин Багануур дүүргийн шүүхийн 2002 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай ялтныг эрэн сурвалжлах тухай захирамжаар Д.Энхбатыг эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрийг хангуулахыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т даалгасан байдаг юм байна.

Эрэн сурвалжлах ажлын хүрээнд ЦЕГ-аас Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т ирүүлсэн хүсэлтийн дагуу ТЕГ түүнийг 2003 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсад авчирч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь үгүйсгэшгүй баримт болон үлджээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын II хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхээс түүний өмнө нь эдлээгүй байсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Харин ял эдэлж байх хугацаанд нь буюу 2004 оны тавдугаар сарын 24-нд ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатыг Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байдаг юм билээ. ТЕГ-ын дарга асан Батын Хурц биш, харин төрийн нууцыг задруулахгүй байх тангарагтай гэдгээрээ жирийн биш жирийн иргэн болсон Батын Хурцын гэр бүлийнхэн бид ч үнэнийг мэдэхийг хүсч байна. Тийм учраас эхнэрийнх нь хувьд би Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсантай холбоотой асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох хүсэлтийг тавьж байна. Тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсээс зөвхөн Батын Хурцыг илчилж, улс төрийн золиос, бас нэгэн хэлмэгдэгч болгож, нийгэмд муу муухай харагдуулах бүхий л технологийг эрх мэдэлтнүүд хангалттай хэрэгжүүллээ. Түүнийх нь төлөөсөнд миний хань төрд зүтгэснийхээ төлөө хар гэрт хоёр дахиа хоригдож байна” гэж дурджээ.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэлд 2017 онд гаргаж байсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 9 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 13 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 14 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 42 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 44 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 48 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 52 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 14 цаг 0 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 3 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 15 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 27 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 31 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 32 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 9 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 9 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 22 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 23 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top