x

Ё.Баатарбилэг: ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд оролцож, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон байна.

БСШУС-ын сайд гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байгааг анхааруулж, хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар дутмаг байгааг онцлов.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр 2019 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна.

Эдгээр тоо баримтаас харахад гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд гэр бүлийн гэр бүлийн хүүхдүүдийнхээ орчинд цахим хэрэглээг хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгоход эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болсон байна.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг урьдчилан гаргаж, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог ханган ажиллах шаардлагатай байна. Тиймээс Боловсролын сайд хүүхэд хамгааллын чиглэлээр дараах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай

 Цаашид Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр

1. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч, хамтран ажиллах; 
2. Сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах;
3. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах;
4. Сургууль, дотуур байрын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад эцэг эхийн зөвлөл, олон нийтийг татан оролцуулах, байнгын дэмжлэг, түншлэлийг бий болгох, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх, харилцах, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх; 
5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн цай хоолны зардлыг нэмэгдүүлж, чанартай хоол хүнсээр үйлчлэх;

Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр
1. Ачааллыг бууруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид бүрэн шилжүүлэх; 
2. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэх;
3. Насжилт өндөртэй, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” дүгнэлттэй барилга, байгууламжийг шинэчлэн барих;
4. "Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага" стандарт шаардлагын хэрэгжилтийг хангах, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр чиглэлд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 15 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 16 цаг 0 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 18 цаг 52 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 19 цаг 10 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 21 цаг 22 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 21 цаг 33 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 21 цаг 42 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 21 цаг 56 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 22 цаг 1 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 22 цаг 20 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 22 цаг 39 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top