x

Хүүхэд амиа хорлосон бол эцэг эхийг нь шийтгэе

Хүүхэд гэмтсэн, бэртсэн, өвдсөн, амиа алдсан, тамлуулж зодуулсан, хүчир-хийлүүлсэн, амиа хорлосон мэдээ сонсох бүрт нийтээрээ бид хэдэн өдөртөө сэтгэл тайван бус, ухаан ундуй сундуй явцгаах юм. Гэвч дахиад л хүүхэд амиа хорлож өөрийгөө егүүтгэсэн хэргүүд. Өдөр бүр хүүхэдтэй холбоотой энэ мэт бараан, харамсалтай хэргийн дүн нэмэгдэж тоо нь ахисаар.

Гэтэл байх л ёстой үзэгдэл шиг, ингэх л ёстой амьдрал шиг, жамаараа л явчхаж байгаа юм шиг томчууд чимээгүй харсаар сууна. Ер зогсоож болохгүй тавилан уу, ерөндөг байхгүй үхэл үү. Үүний жишээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт 15-хан настай хүү энэ сарын 19-ний өдрийн 21:00 цагийн үед өөрийн амьдардаг байшингийнхаа хөндлөвч модноос хүзүүгээ боочихжээ. Талийгаач хүү өөрийн өмсөж явсан шар өнгийн дурдан бүсээрээ дээд тэнгэр рүү дэвших шат хийчихжээ.

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж байна гэх мэдээлэл ирэв. Яагаад тэр вэ. Амиа хорлох сэдэл юунаас үүдэв. 15 настай хүүхэд гэдэг зүүж яваа бүсээрээ хоолойгоо боох нь бүү хэл хар дарсан зүүднээсээ айж уйлаад аргадуулдаггүйсэн билүү. Ямар гээчийн зовлон, бэрхшээл байгаад үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь зоригийг нь хурцлав.

Томчууд ч бай, хүүхэд ч бай өөрөө өөрийгөө егүүтгэнэ гэдэг бол асар их зориг гаргахыг шаардахаас гадна, гарцаагүй шалтгаант нөхцөл үүссэн байдгаас үүдэлтэй болов уу. Үхэл рүү түлхсэн гарцаагүй шалтгаан нь юу байв. М хүүгийн хувьд хөдөөгийн буйдхан суманд амьдардаг. Угтаа бол хөдөөд хамгийн жаргалтай өсөж, хамгийн налгар, тайван байдаггүйсэн билүү. 

М хүүгийн амиа хорлосон гэх мэдээ гол гогодож зүрх, тархи тайвширч амжаагүй байхад эцэг эхийнхээ маргааныг өөрийн халуун амиар эцэслэж дахин нэг хөөрхөн охин зурвас үлдээгээд амиа хорлочихлоо. Охины үхлийн шалтгаан нь эцэг эхийнх нь эцэсгүй хэрүүл маргаан байв. Биеэ хэлэхгүй муухайгаар хэлж аав, ээж гэдгээ умартталаа хэрэлддэг тэдний харилцаа, хандлагаас залхсан охин эцсийн мөч хүртлээ өөрөө өөрийгөө буруутгасаар энэ амьдралаас явжээ. Ивий хөөрхий минь.

Ээж, аав гэх эх захгүй хэрүүлийн алим хуваалцсан хоёртоо охин “Манай гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Аав ээж хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүй нь, өдөр бүр хэрүүлтэй байхыг би хүсэхгүй байна. Аав аа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэх захиа үлдээгээд өөрөө бидний дундаас явчихжээ. Охин 15 настай. Тавдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт уг хэрэг гарчээ.

Юутай их эмгэнэл вэ. Юутай их шаналал вэ. Томчуудын эх захгүй, зах замбараагүй хар бараан, хүйтэн цэвдэг харилцааны золиос хүүхэд байх ёстой гэж үү. Эцэг эх гэгдэх гэр бүлийн хүмүүжилгүй, сэтгэлийн боловсролгүй, гэр бүлийн харилцааны мэдлэггүй тамлагчдын дунд хүүхэд амиараа дэнчин тавьж зовж, жаргах ёстой юу. Асран халамжлагч аав, ээжийнхээ дэргэд байгаа хүүхэд амиа хорлосон бол харж хандаж, анхаарч, хянаж чадаагүй эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэе.

Хүүхэд хохирогч болсон энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг ажиглаад байхад эцэг эх гэх хууль ёсны асран хамгаалагчдын буруутай үйлдлээс болж хүүхэд амьдралаас залхсан байдаг нь элбэг. Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг хянаж, тэдэнтэй ярилцаж давж туулж чадахгүй гацчихаад байгаа асуудлыг нь ойлгуулах, ойлголцоход гар бие оролцоогүй эцэг эхчүүдийг буруутан болгоё. Хүүхдээ үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь ганцаардуулсан, шаналгасан, гадуурхсан, хүчирхийлсэн, тамлаж зодсон зэрэг олиггүй, хүйтэн хандлага үзүүлсэн эцэг, эх байх эрхгүй хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэе. Тэгвэл дээрх хоёр хүүхдийн адил үхэхэд ойрхон нөхцөлд дахиад хэдэн хүүхэд амьдарч байгаа юм бэ.

НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн тайланд 2018 оны байдлаар Монгол Улсад 3,122 бүтэн өнчин хүүхэд, 74 хараа хяналтгүй, 33,322 хагас өнчин, 11,435 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 495 хөдөлмөр эрхлэгч хүүхэд, асрамжийн байгууллагад байгаа 1,034 хүүхэд, гэмт хэргийн хохирогч болсон 1,688 хүүхэд, сэжигтэн яллагдагч болсон 956 хүүхэд, хуулиар шийтгүүлсэн 295 хүүхэд, хүнийг болгоомжгүй байдлаасаа болж хохироосон гэх 10 хүүхэд байдаг гэх судалгаа гарчээ.

Энэ бол өнөөдрийн Монгол Улсад амьдарч байгаа бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань нөхцөл боломжийн судалгаа. Хамгийн сэтгэл түгшээсэн бас нэгэн судалгаа нь гэр бүлийн орчин нь эрсдэлтэй бүлэгт багтсан 20 мянган гаруй хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 20 мянга гаруй хүүхдийн амьдарч өдөр хоногийг өнгөрүүлж буй гэр бүлийн орчин нь эрсдэлтэй байгааг тогтоочихжээ. Одоо тэгвэл хутганы ирэн дээр амьдарч байгаа эдгээр 20 мянган хүүхдээ яах вэ, Монгол Улс. Үүнд хариулт өгөх томчууд байна уу. Өдөр өдрөөр амиа хорлохыг нь, хэн нэгний гарт үхэхийг нь хараад, дуугүй тоолоод л суух уу. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ.

Юу хийвэл бид 20 мянга гаруй бяцхан иргэнийхээ сэтгэл зүрхийг тайван амгалан орчинд амьдруулж чадах вэ. Энэ бол бидний хийж чадахгүй, хяналтаас гарчихсан нөхцөл байдал, тоон мэдээ юм уу.

Хүүхдээ анхаарч, хянаж, хамгаалж чаддаггүй улс байгаад яах юм бэ. Хүүхдэд анхаарал хандуулъя, зөв тусгал болъё гэх зэргээр цагдаагийн байгууллага тодорхой ажил хийж, нийгмийг сэнхрүүлэх хэд хэдэн аян зарлалаа. Гэлээ гээд ганцхан байгууллагын хичээл зүтгэлээр хүүхдээ ялгаварласан нийгмийн гажиг сэтгэл зүй илааршихгүй нь мэдээж. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч болсон томчуудыг татан оролцуулъя. Тэдний оролцоог ахиулъя. Ингэхдээ хуулийн хүрээнд асуудалд хандъя. Тэгэхгүйгээр чимээгүй өнгөрөөж хүүхэд амиа алдсан мэдээг тоолж суусаар байтал хүүхдийн төлөө цохилох зүрхтэй, зовох сэтгэлтэй хүмүүс сэтгэлд гутралд автах нь ээ.

Гэр бүлийн маргаан, архинаас үүдэлтэй хардалт, хүчирхийлэл хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдгээс гадна айдас түгшүүр бий болгодог нь харилцааны хууль. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлдэг, өөрсдийн харилцаа хандлагаа аврах ажил өрнүүлье. Хүүхэд мөрөөдөж аав ээжийнхээ хайранд эрхэлж ирээдүйн Монгол Улсын ажиллах хүч болон өсөх ёстой болохоос өөрийгөө егүүт-гэх боломж эрэлхийлсэн гунигт тавиланг гараараа зурах ёсгүй ээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав" 1 цаг 38 мин О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна 3 цаг 35 мин Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 54 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсныг тогтоожээ 3 цаг 58 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 4 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 4 цаг 6 мин Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй 16 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 16 цаг 57 мин Г.Адилбиш: Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулна 18 цаг 34 мин Д.Наранбаатар: Сарын дотор шийдэх юмыг найман сар уяснаас $3.6 саяын үнэтэй эм устгалаа 19 цаг 5 мин Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно 20 цаг 46 мин О.Цогтгэрэл: Засгийн газар даргад давуу эрх олгодог санг дахиад нэгээр нэмэх нь 21 цаг 5 мин Орон нутагт уналт таталтын өвчтэй хүмүүсийн эм, тариа хүрэлцэхгүй байна 21 цаг 54 мин 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллараар худалдаж авсан байна 23 цаг 50 мин 2023, 2024 онд шүүх хоёр сэтгүүлчийг "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэгт буруутгажээ Өчигдөр 12 цаг 31 мин Мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр иргэн Р.Базараагийн ажлын байранд нэгжлэг хийж байна Өчигдөр 12 цаг 24 мин Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл Өчигдөр 10 цаг 08 мин Парисын олимпын алтан медальтан 50 мянган ам.долларын шагналтай Өчигдөр 09 цаг 39 мин Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан 508 метр хашаа, хайсыг буулгав Өчигдөр 09 цаг 17 мин Украин ялагдвал юу болох вэ? Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 н... Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату...
Top