Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл хүчирхийлэл хүүхэд хамгааллын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, Хүүхдийн сантай хамтран "Зөв тусгал" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ.
Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамт олноороо нэгдэж хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна.
Харин өнөөдөр Гэгээнтэн цогцолборт Зөв тусгал хөдөлгөөний шинэ уран бүтээлийн нээлт болж үзэгчид сэтгэл дүүрэн уран бүтээлийг хүлээн авлаа. Уг уран бүтээлийг дуучин Ука, реппер Thunder нар хамтран бүтээж "Зөв тусгал" аянд нэгдэж буйгаа мэдэгдсэн юм. Мөн дуучид маань Зөв байхыг уриаллаа.
Thunder, Ука- Ахиж хоёулаа муудахгүй шүү
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар